Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Бизнес эрхлэгчдийн уулзалт болно
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж бизнесийн орчинг сайжруулах, бизнест хамгийн их саад бэрхшээл учруулдаг олон зөвшөөрөл, лиценцийг багасгах, мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрчлөн шинэчлэх чиглэлээр бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар тусгай ажлын хэсэг байгуулсан.
Эдийн засаг
Баруун бүсэд “Ачит нуур” хэмээх отрын бүс нутагтай болов
Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар нийт 28.9 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг ”Ачит нуур” гэж нэрлэн хилийн цэсийг тогтоолоо. Ингэснээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр дэх 8.0 мянган га, Увс аймгийн Ховд суман дахь 20.9 мянган га газар отрын бэлчээр нутаг боллоо.
Эдийн засаг
Н.Алтанхуяг: Бид анх удаа бонд гаргалаа. Ингэлээ гээд айж эмээх зүйл байхгүй
Олон улсын зах зээлд арилжаалагдсан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ.
2012 аравдугаар сарын 3-нд 52 дугаар тогтоол гаргаж Засгийн газрын 5 тэрбум ам.долларыг гаргах шийдвэр гаргасан. Үүнээс 11 сарын 28-ны дотор Засгийн газрын 100 хоногийн дотор 1.5 тэрбум ам.долларын бондыг арилжааллаа.
Эдийн засаг
Ц.ДЭМБЭРЭЛ: МОНГОЛ МААНЬ СЭРГЭЛЭН УХААНТАЙ Ч ЖААХАН ХАЛАМЦУУ ХҮН ШИГ БАЙНА
Цэрэнгийн Дэмбэрэл гэхээсээ илүү “IQ” Дэмбэрэл гэвэл олон хүн таних биз. “Оюуны хөгжлийн IQ” төвийн тэргүүн, Математикийн багш нарын академийн ерөнхийлөгч, “Хан-Уул” дээд сургуулийн захирал, Ирээдүй судлалын нийгэмлэгийн тэргүүн гээд түүний нэрийн өмнө уртаас урт тодотгол бий. Энэ бүх ажил нь өнөөх Оюуны хөгжлийг дэлгэрүүлэхтэй холбогдон бий болсон гэдэг.
Эдийн засаг
Д.БАЯРСАЙХАН: МАЛЧИД ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГАА СУМДАД САЛБАРТАЙ БАНКНААС АВЧ БОЛНО
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд Санхүүгийн зохицуулах хорооныхон өчигдөр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өглөө. Энэ сарын эхний байдлаар хөрөнгийн зах зээл нэг их наяд 588 тэрбум 735 сая төгрөгийн үнэлгээтэй байна. Энэ нь ДНБ-ий 16 хувьтай тэнцэж буй аж. Монголын хөрөнгийн бирж одоогоор 210 удаагийн арилжаагаар 143.6 тэрбум төгрөгийн хувьцаа арилжсан нь өмнөх үеийнхээс 39 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт гэнэ.
Эдийн засаг
Зээлд хамрагдаж чадаагүй 705 хүнд зориулж 30 тэрбум төгрөг шийдүүлнэ
Монголд орон сууцтай болно гэдэг өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа. Үүнийг ойлгосон Засгийн газар 100 мянган айл орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч хэтэвч нимгэнтэй иргэд төдийлэн байр худалдаж авч чадахгүй байгаа. Үүнийг мөн ойлгож моргейжийн зээл буюу зургаан хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн.
Эдийн засаг
Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжсэн 200 тэрбумын бонд гаргахыг дэмжив
Монгол Улсад арьс шир боловсруулах 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 178 компани байдаг аж. Харин малчдын зүгээс жилд 178 сая ширхэг арьс шир бэлтгэн нийлүүлдэг бөгөөд үүний 25 хувийг үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж, үлдсэн 75 хувийг экспортолдог гэсэн тоо баримтыг салбарын яамнаас өгсөн юм.
Эдийн засаг
Барилга барихад өгдөг зөвшөөрлийн хугацааг багасгажээ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Барилга, орон сууц барихад зөвшөөрөл авах гэж хэдэн сараар үргэлдэг байсан. Үүнээс үүдэн барилгыг зөвшөөрөлгүй барих, цаашлаад зөвшөөрөлгүй барилгаас үүдэлтэй осол аваар гардаг нь нууц биш.
Эдийн засаг
МӨНГӨ ИДДЭГ ЗАМ
Орой ажлаа тараад гэрийн зүг яаран “Улиастай-Дэнжийн мянга” гэсэн чиглэлийн автобусанд суув. Зам хальтиргаатай байгааг ч хэлэх үү, автобус жолооч урдуур нь дайрах машинуудаас болж үе үе тоормослоно. Үүнийг нь иргэд үл тоох ч Баянзүрх дүүргийн урдах буудал руу орж зорчигчдоо буулгачихаад гарах гэж багагүй зүдрэх нь тэр. Учир нь, өнөөх автобусыг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчуулах үүрэгтэй тусгаарлагч түмбэ нь орсон бол бандан тас гэдэг шиг тээглээд болдоггүй.
Эдийн засаг
ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ “УЯА СОЙЛГЫГ” ИНФЛЯЦ ТААРУУЛНА
Монголчууд нэг хэсэг Хадгаламж зээлийн хоршоодын амласан өндөр хүү, урамшуулал, сугалаанд нь болж мөнгөө хадгалуулж хохирч үлдсэн гашуун туршлага бий. Иргэд банкинд ямар учраас мөнгө хадгалж буй талаар 2005 онд хийсэн судалгаагаар найдвартай итгэж болно гэсэн үзэл бодол маш бага, харин өндөр хүүнд нь болж хадгалуулах явдал давамгайлж байжээ.
Эдийн засаг
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Камерон Макрей Ерөнхий сайд Н.Алтанхуягт талархав
Оюутолгой ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Камерон Макрей Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт зарласан бондын арилжааны талаарх мэдээг таатай хүлээж авсан талаараа Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидалдаа ирүүлжээ.
Эдийн засаг
Ч.УЛААН: “ЧИНГИС” БОНДООР ТӨМӨР ЗАМ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙГ САНХҮҮЖИЛНЭ
Шинэчлэлийн Засгийн газар таван тэрбум ам.долларын “Чингис” үнэт цаасыг дэлхийн зах зээлд амжилттай арилжааллаа. Монгол Улсын Төрийн сангийн дансанд энэ сарын 5-нд эхний 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө орж ирэх аж. Энэ мөнгийг юунд зарцуулах гэж буй талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодрууллаа.
Эдийн засаг
Д.АЧИТ-ЭРДЭНЭ: УЛСТӨРЧДИЙН ХЭЛЭХ ҮГ БҮР БОНДЫН ХҮҮНД НӨЛӨӨЛНӨ
Монгол Улс хөрөнгийн зах зээлд хүч түрэн орж ирлээ гэсэн мэдээлэл дэлхийн санхүүгийн зах зээлд түгэж байна. Ийм мэдээлэл тарах үндэс болсон Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж буй бонд, түүний үр өгөөжийн талаар МICC, Монголын Хөрөнгө оруулалтын банкны захирал Д.Ачит-Эрдэнэтэй ярилцлаа.
Эдийн засаг
Чингис хаан бонд дэлхийн зах зээл дээр
Монгол Улс олон улсын санхүүгийн мэдээллийн төвд орлоо. Тус улс 1,5 тэрбум долларын бонд дэлхийн зах зээлд гаргасан нь ийнхүү олон улсны анхаарлын төвд орж байна. Монгол Улс “Чингис хаан” нэртэй бондыг дэлхийн зах зээл дээр анх удаа гаргаж байгаа юм.
Эдийн засаг
Баянзүрх дүүрэгт дулааны цахилгаан станц барина
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт “УС-15” халаалтын зуухны газрын дэргэд 300 MBт хүчин чадалтай дулааны станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах 200 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгалаа.
Эдийн засаг