Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: Бид анх удаа бонд гаргалаа. Ингэлээ гээд айж эмээх зүйл байхгүй

Олон улсын зах зээлд арилжаалагдсан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ.
2012 аравдугаар сарын 3-нд 52 дугаар тогтоол гаргаж Засгийн газрын 5 тэрбум ам.долларыг гаргах шийдвэр гаргасан. Үүнээс 11 сарын 28-ны дотор Засгийн газрын 100 хоногийн дотор 1.5 тэрбум ам.долларын бондыг арилжааллаа. Ингэснээр нэн даруй барьж байгуулахад шаардлагатай уул уурхай, зам барилгыг барьж байгуулахад зарцуулахаас гадна гадаадын зээл, тусламжийг бууруулах боломж бүрдэж байна. Засгийн газар зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гэж зорьж байна. тэгвэл бонд гаргаснаар үүнд хүрэх боломж бүрдэж байна. Бонд бол дэлхий дээр хэрхэн үнэлж байгааг харуулж байгаа хэрэг. Өнөөдөр Монгол Улсыг дэлхий дахинд боломжийн гэж харж байгаа юм байна гэдгийг харж болохоор байна. Энэ бондыг маш шуурхай гаргасан бөгөөд хамгийн бага хүүтэй цаг үе нь гадаад орчны тааламжтай байдлыг ашиглаж арилжаалж чадлаа. Засгийн газрын хийж ёстой бүтээн байгуулалтын хөрөнгийг баталгаатай болгох үүднээс үүнийг арилжаалж чадлаа. Бонд арилжаалахад 60 гаруй уулзалтыг хийсэн. Чингис бондыг таван жилийн хугацаатай жилийн хүүг нь 4.0025 хувийн хүүтэй гарч байгаа. Энэ нь АНУ-ын таван жилийн өмнө гаргасан бондын хүүнээс бага байгаа юм. Бондыг авах гэж 15.5 сая ам.долларын санал ирсэн. Бондыг хэн авчихав гэж асуух байх. Нэг хүний гарт өгчихөөгүй ээ. Азид 28-29, Европод 30-35, АНУ-д 40-45 хувийг авсан. Азийн түүхэнд хамгийн том үзүүлэлттэй бонд гаргав. 12 дугаар сарын 6-ны өглөө бонд арилжаалсан мөнгө Монгол Улсын дандсанд орж ирлээ.
-Энэ бондыг хэзээ төлөх вэ?
-Хүүгийн төлөлтийг хагас жилдээ нэг удаа хийнэ. 2018 оны тавдугаар сарын 1-нд хүүг нь төлж дуусна. 2020 онд бондыг төлж дуусна. Ирэх оны хүүгийн мөнгийг улсын төсөвт тусгасан байгаа.
-Бондыг юунд зарцуулах вэ?
-Халамжид зарцуулахгүй. Бүтээн байгуулалтад зарцуулна. Гадаадаас авсан бондыг нэг доллларыг дагаж 2-3 ам.доллар дагалдаж байна гэж ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан гэсэн мэдээллийг өгсөн юм. Түүнийг мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт асууж хариулт авсан юм.
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Маш их дэмжиж байна. МАХН-аас Засгаас гарах тухай мэдэгдэл хийснээс үүдэн бондын хэлбэлзэл ажиглагдаж байна. Блүүмбэрг дээр бонд худалдаж авсан брокерууд худалдаж авна. Үүнийг УИХ-ын гишүүдэд ямар байдлаар мэдээллэж байх юм бэ?
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Бидний амнаас гарч байгаа үг болгон үнэтэй болсон. Популизм хийвэл монголд хортой тусах учраас анхааралтай байх ёстой. Бондын мөнгө ил тод байх ёстой. Ганц УИХ-ын гишүүдэд бус, олон нийтэд ил байх юм.
-УИХ-ын гишүүн М.Энхболд: УИХ шийдвэр гаргасны дагуу Засгийн газар шуурхай ажиллаж багагүй хэмжээний мөнгө олжээ. Бидний хариуцлага дэлхий нийтийнх боллоо гэж хэлж байна. бид хариуцлагатай байж хожмын нэг өдөр монгол улсад үр дүн харагдах ёстой байх. Энэ бондыг юунд зарцуулах вэ гэдэгт Засгийн газрын гишүүд маш их бодож байгаа байх. Юу хийх вэ гэж айж байгаа хүн ч бий байх. Яг үнэнийг хэлэхэд, миний бодож байгаагаар олон улсын хэмжээнд яригдах төсөл нь Эгийн голын усан цахилгаан станц болов уу. Үүнээс өөр зүйл байна уу. Зөвлөлд нь Монголбанкны ерөнхийлөгч, сангийн сайдаар ажиллаж байсан тусдаа зөвлөл байвал ямар вэ. Бид өнөөдөр ямар хүүтэй мөнгө авчихав аа. Өнөөдрийн бидний яриад байгаа тоо маань бусад улсын гаргасан бондын хүүтэй харьцуулахад ямар байна вэ?
-УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Мөнгөтэй болсон. Мөнгө баялаг бүтээгдэггүй, хүн баялаг бүтээдэг. Валютын хэрэгцээг хангах, үнийг тогтворжуулахад бонд гаргасан. Ямар нэгэн айдас, хүйдэс алга. Харин бүх шатанд ажиллах хэрэгтэй болж байна. Уул уурхай, авто зам, төмөр зам, аж үйлдэрг, эрчим хүч, моргейжийн дэд бүтцэд зарцуулна.
Тавантолгойг монголчууд өөрсдөө эргэлтэд оруулах шаардлагатай байна. Бидний гол зүйл нь тээвэр байх ёстой. Засгийн газрын шийдвэр гарсан. Тавантолгойгоос хэд хэдэн чиглэлд стратегийн төмөр зам барина. Хоёрдугаарт, үйлдвэржүүлэлтийн асуудал байна. Сүү, мах, ноосны боловсруулалтыг монголдоо хийхийг зорьж байна. эрчим хүчийг импортолж байна. тиймээс нүүрсний уурхайн аманд цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлнэ. Авто замын чиглэл нь 21 аймгийн төвийг нийслэлтэй холбох. Мөн дараагийн асуудал нь Улаанбаатар хотын дэд бүтэц байх юм.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Олон улсын зах зээлээс мөнгө босгоно  гэдэг Монгол Улсын хийж чадаагүй ажил. Гэхдээ бид хийж үзээгүй гэж ярьж болохгүй олон жил ярьсан. Үүний дагуу л хийсэн. Айдас хүйдэс ярих хэрэггүй. Бид гадаадаас зээл авч байсан.
Хүү нь бусадтай харьцуулахад Туркын тэрбум ам.доллараас бага. Энэ улсынх 6.052 хувь, ОХУ-ын арван жилийн хугацаатай гаргасан хүүгээс бага. Бид үүнийг сүржигнүүлэх хэрэггүй. Иргэдэд нэг тэрбум ам.долларыг иргэддээ зүгээр өгчихсөн ш дээ. Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Тиймээс тоо баримтыг иргэдэд зөв ойлгуулах, нээлттэй байлгах хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бонд гэхээр орлого гэж ойлгоод байх шиг байгаа юм. Тиймээс энэ бол зээл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. 1921 оноос хойш 11 тэрбум ам.долларын зээл авч бүтээн байгуулалт хийж, нэлээд хэл ам болж байж төлж байсан. Батбаяр сайдын хэлснээр маш олон төсөл ярьж байна. Үүнд таван тэрбум ам.доллар хүрэхгүй. Тиймээс төр оролцох салбарыг тодорхой болгох хэрэгтэй. Уул уурхайд төр оролцох хэрэгтэй юу. Гадаадын хөрөнгө оруулагчийг татах хэрэгтэй. Тиймээс хэрэгжихэд бэлэн болсон төслийг л санхүүжүүлэх хэрэгтэй болов уу. Тэгэхээр өнөөдөр хэрэгжихэд бэлэн болсон төслөө нэрлэж өгөөч.
-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: Энэ мөнгө нэг талаасаа их мөнгө, нөгөө талаасаа бага мөнгө. Монголчууд жижиг чулуугаар том чулууг доргионо гэж ярьдаг. Нийгмийн даатгалын хуримтлалын мөнгөөр хэрэгжүүлэх ажлыг тодорхой болгож байгаа юм. Монголын бизнес хийж байгаа бүх хүн үүний үр дүнг хүртэх боломжтой. Хяналтын тухайд та бүхэн та нар биднийг сайн шахаж, ташуурдаж өгөөрэй. Бас зүгээр шүүмжлэх бус монголынхоо төлөө хамтарч ажиллаарай.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Бонд гаргаснаар олон үүрэг ногдож байна. Монголын Засгийн газарт бид хяналт тавьдаг байсан бол дэлхий хянадаг боллоо. Эзэн хааны нэрээр 13 зуунд дэлхийд танигдсан шиг Чингис бондоор бид дахин нэрээ дуурсгалаа. Гэхдээ асуудал олон байна. Хагас жил тутам хүү төлнө.
Санхүүгийн салхилга баттай байхгүй бол болохгүй шүү.  

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Барилгын салбаруудын бэлэн болсон төслүүдэд санхүүжилт өгөх хэрэгтэй. Барилга гэдэг чинь зардлаа хурдан нөхдөг салбар шүү дээ. Дээр нь эрэлт хүлээлт их байна.Бас ч үгүй утаа багасна, хотын өнгө үзэмж сайжрана.
hey setguulchee ehleed mongol helnii durem zuw bichih durmee sudalchihaad naad setguulchiin ajlaa hiiwel yasiin be... yadaj mongolooroo zuw bichdeg bololdooo...
Хамгийн их уншсан