Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зээлд хамрагдаж чадаагүй 705 хүнд зориулж 30 тэрбум төгрөг шийдүүлнэ

Монголд орон сууцтай болно гэдэг өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа. Үүнийг ойлгосон Засгийн газар 100 мянган айл орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч хэтэвч нимгэнтэй иргэд төдийлэн байр худалдаж авч чадахгүй байгаа. Үүнийг мөн ойлгож моргейжийн зээл буюу зургаан хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Гэвч аливаа байгууллагын төрийн хүнд суртал, дугаар дарааллаас үүдэн энэ ажил төдийлэн сайн хэрэгжиж, иргэд орон сууц худалдаж авах нь яст мэлхийн хурдтай байгаа гэхэд болно. Тэгвэл үүнд анхаарал хандуулж байгаа талаар Шинэчлэлийн Засгийн газрын салбарын сайд Ц.Баярсайхан мэдээлэл өгсөн юм.

Тухайн үеийн Засгийн газрын амласан ёсоор бол “Хөгжлийн банк”-наас уг хөтөлбөрт зориулан 250 тэрбум төгрөгийн бонд гарах ёстой байсан. Гэтэл зөвхөн 50 тэрбум төгрөгийн гаргах шийдвэр гарчээ. Зөвхөн “Төрийн банк”-аар дамжсан 50 тэрбумыг зургадугаар сарын 15,  наймдугаар сарын 24, аравдугаар сарын 16, арваннэгдүгээр сарын 16-нд оруулснаар орон сууцжуулах санхүүжилтийг Засгийн газар өгч дууссан байна. Харин  “100,000 орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар зээл хүссэн өргөдлөө 4088 хүн гаргажээ. Үүнээс хөтөлбөрийн шаардлага ёсоор сонгосон орон сууц нь 50 ам.метр квадратаас доош гэсэн шалгуурыг хангасан 3967 хүний хүсэлтийг ОССК-аас “Төрийн банк”-инд хүргүүлжээ. Энэхүү өргөдлөөс арваннэгдүгээр сарын 26-ны байдлаар 1081 иргэнд 47.3 тэрбум төгрөгийг зээл олгохоор шийдвэрлэсэн байна. 970 иргэний материалыг дахин судлах шаардлагатай буюу татгалзсан байна. Зээлийн шаардлага хангасан хүмүүсээс 705 иргэний зээлийн хүсэлт эх үүсвэр хүрэлцээгүй улмаас хүлээгдэж байгаа тул эхний ээлжинд энэхүү асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, Барилгын компаниудтайгаа гэрээ хийж 10-аас илүү хувийн урьдчилгаа төлчихсөн, зээлийн шаардлага хангасан 705  иргэн байгаа юм байна. Дээрх иргэдийн хувьд хашаа байшингаа зарчихсан, түрээсийн байранд амьдарч байгаа, өр зээл тавьчихсан гээд янз бүрийн хүмүүс байгаа гэж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан онцолсон. Барилгын компаниуд урьдчилгаа мөнгийг нь буцааж олгохдоо шимтгэл авна энэ тэр гэсэн асуудал гараад байгаа аж. Ийм учраас зээлийн шаардлага хангасан атлаа эх үүсвэр хүрээгүй 705 хүн шаардагдах 30 тэрбум төгрөгийг Засгийн газрын ирэх бямба гаригийн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхээр зэхэж байгаа гэнэ. 705 иргэний 195 иргэн хөдөө орон нутагт орон сууц сонгож 5,8 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Улаанбаатарт орон сууц сонгосон 510 иргэн 24,2 тэрбум төгрөг гээд нийтдээ 30 тэрбум шаардлагатай гэнэ. Харин банкинд бичиг баримтаа өгчихөөд зээлээ хүлээж буй иргэдийн хувьд хүндхэн байх нь ойлгомжтой. Энэ талаар Ц.Баярсайхан сайд “Сонгуулийн өмнө энэхүү хөтөлбөрийг ямар ч тооцоо үндэслэл хийхгүйгээр зарлачихсан. Хөгжлийн банк”-ны зээлийн хүүг 5,75 хувийн хүүтэйгээр таван жилийн дараа төлж эхлэх ёстой. Гэтэл “100,000 орон сууц” хөтөлбөр жилийн зургаан хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай хэрэгжихээр байгаа. Энэ хоёрын зөрүүг хэрхэх талаар өмнөх Засгийн газар юу ч бодохгүй амалснаас өнөөдөр олон хүн хохироод байна” гэв.

50 хувийн гүйцэтгэлтэй барилга цөөн байна

Өмнөх Засгийн газраас 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг зарлахдаа компаниудын нэрсийг орон сууцны тоотой хамт зарласан нь иргэдийг хуйлруулсан. Гэтэл бодит байдал дээрээ 50 хувиас илүүтэй нь баригдаж эхлээгүйг албаныхан хэллээ. Хөтөлбөрт бичигдсэн жагсаалт ёсоор нийт 128 мянган орон сууцнаас 61.123 орон сууцны барилга угсралтын ажлаа огт эхлээгүй байна. Өөрөөр хэлбэл хөтөлбөрт нэрийн дурдаад оруулчихснаас биш 50 хувь нь огт барилгын ажлаа эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа аж. Барилга угсралтын ажил нь 50 хувьдаа хүрээгүй 19.743 орон сууц буюу 20,4 хувь. Барилгын ажил нь 50-85 хувьтай яваа нь 8156 орон сууц, 85 хувиас дээш 8715 орон сууц байгаа аж. Үүнээс харахад 50 хувиас дээш гүйцэтгэлтэй нь 17 хувь буюу 16 мянган орон сууц зах зээлд байна. Үүнээс 100 мянган айл орон сууц хөтөлбөрийн 50 ам.метр шалгууртаа хүрч байгаа нь 5600 орон сууц. Үлдсэн нь талбай томтой, боломжийн амьдралтай хүмүүст зориулагджээ. Өмнөх Засгийн газрын тооцоолоогүй 100 мянган айлын орон сууц ийм байдалтай байгаа аж.

Д.Намнан

0 Сэтгэгдэл
яг зөв. би гэхэд 2012 оны 5 сард материалаа өгөөд одоог хүртэл зээл гараагүй төрийн банкин дээр материал дарагдаад байна. сүүлд өгсөн хүмүүс яаж орон сууцанд ороод байгаа юм. үүний цаана авалга, танил тал байна гэж бодож, хардаж байна. үүнийг хаана хэрхэн яаж шалгуулж, гомдлоо гаргах ёстой талаар мэдэх хүн байна уу? одоо барига ашиглалтанд ороод хагас жил болж байна, гэрээ цуцлах гээд байнга мэдэгдэл шаардлага ирэх боллоо. засгийн газрын алдаатай бодлогоос болж ард түмэн хохирох ёсгүй, дараагийн засгийн газар алдааг нь засаад, шийдээд явах ёстой. Хэрэг зээл гарахгүй бол ЗГ-ыг шүүхэд өгнө шүү манайхаан
Манай байр Дорнод аймагт 12 дугаар 06-нд улсын комисс хүлээж аваад ашиглалтанд орсон одоо 30 тэр бумыг шийдвэл байрандаа орохоор болоод байна хашаа байшингаа зараад урьдчилгаа мөнгө төлсөн шийдэж өгнө гэдэгт найдаж байна. материалаа бүгдийг нь бүрдүүлсэн найдаж байгаа шүү сайд аа?
hichneen aldaatai buruu bodlogo gargasanch gesen yadaad materialaa ugtsun humuusiin zeeliig shiidej uguh n zuv shuu dee. ard tumnii hulsuu dusluulj olson heden tugrugiig hiisgej bolohgui shdee.materialaa uguud hagas jil bolj bna zeeliin ediin zasagch n sudalj uguhgui baisaar l. tegtel neg naiziin maan tanil sayahan materialaa burduulj ugchuud 1 sariin dotor zeelee shiiduuleed bairandaa ortson bhiin. arai heterhii yumaa. hervee zogsvol zasgiin gazraas hohirliig n tuluuleh heregtei bugdeeree bosii shuu
Хамгийн их уншсан