Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилга барихад өгдөг зөвшөөрлийн хугацааг багасгажээ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Барилга, орон сууц барихад зөвшөөрөл авах гэж хэдэн сараар үргэлдэг байсан. Үүнээс үүдэн барилгыг зөвшөөрөлгүй барих, цаашлаад зөвшөөрөлгүй барилгаас үүдэлтэй осол аваар гардаг нь нууц биш. Зөвшөөрлийг хамгийн их удаадаг газар нь мэргэжлийн байгууллагууд буюу зөвшөөрөл өгөх эрх бүхий төрийн байгууллага.
Барилга, орон сууц барихад зөвшөөрөл авахын тулд 80 гаруй хоног хөөцөлддөг байсныг 40-45 хоногт багтааж олгодог болгох юм байна.
Мөн техникийн зөвшөөрлийг 30 хоногт багтаан олгодог байхаар болсон байна. Ингэснээр зөвшөөрөлгүй барилга баригддаг байдлыг таслан зогсооно гэдгээ хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан