Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“21 МЯНГАН ТӨГРӨГ”-ИЙГ НӨХӨЖ ОЛГОНО

“Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” амлалтын биелэл болгон Монгол Улсын иргэн бүрт “Хүний хөгжил сан”-гаас сар бүр 21 мянган төгрөг олгож байсан. 21 мянган төгрөгөө авч чадаагүй болон огт аваагүй хүн цөөнгүй байсан. Давхардсан тоогоор нийт 349 мянга гаруй иргэн “Хүний хөгжил сан”-гаас олгосон мөнгийг огт аваагүй байгаа аж. Тэгвэл эдгээр иргэнд уг мөнгийг нөхөн олгохоор болжээ. 21 мянган төгрөгөө авч чадаагүй байгаа иргэдийг өнгөрсөн долоо хоногоос дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэж эхэлсэн байна. Хэрэв мөнгөө аваагүй байсан бол бүртгүүлэхийн тулд өөрийн бичиг баримтаа “Хүний хөгжил сан”-гийн дэвтрийн хамт авч очих шаардлагатай юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан