Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж бизнесийн орчинг сайжруулах, бизнест хамгийн их саад бэрхшээл учруулдаг олон зөвшөөрөл, лиценцийг багасгах, мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрчлөн шинэчлэх чиглэлээр бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар тусгай ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл Засгийн газрын зүгээс хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн болон 2012-2013 онд хийсэн ажлынхаа талаар ярилцахаар “Шинэчлэл 2012-2013” уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион болжээ. Уулзалтад ЗГХЭГ-ын дарга, шинэтгэлийн асуудал хариуцсан Монгол улсын сайд Ч.Сайханбилэг, МҮХАҮТ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар оролцох юм. Уулзалт маргааш МҮХАҮТ-д хурлын танхимд болно.