Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтуудТөмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд Буух хаалганы карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг “Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК 25.1 сая тонн нүүрс биржээр борлуулав Ерөнхий боловсролын 20 сургуулийг сонгож загвар төсөл хэрэгжүүлнэ
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ

Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг “Болор цом-42” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо. Хоёрдугаар шатанд үлдсэн шилдэг 28 яруу найрагч Монгол Улсын Филармони тайзнаас шүлгээ уншсан юм.Сүүлийн шатанд үлдсэн найрагчдаас МЗЭ-ийн гишүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Дундговь аймгийн харьяат яруу найрагч А.Лхагва түрүүлж, тэргүүн цом эзэн боллоо.Тэгвэл дэд байрт Яруу найрагч Л.Торой шалгарсан бол яруу найрагч На.Батболд, Ч.Ууганбаяр, Д.Нямдорж нар айргийн тавд багтлаа.Тус наадмыг хамгийн анх Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж санаачилж  1983 оноос зохион байгуулагдаж байсан түүхтэй.

“Болор цом-42” яруу найргийн наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна.

   "Морин хуурын хэл”

Сэтгэлээс үүссэн салхинд
Хээрийн салхи хөлчүүрнэ
Тэнгэрээс үүдсэн аялгуунд
Уулсын сэтгэл халууцна
Морин хуурын эгшиглэн
 Ийм эртний хэл
 Монгол газар үүссэн
Эх сайхан хэл
Энэ хэлийг анирдсан хүн
Эрэмшин омогшино
 Энэ хэлийг сонордсон хүн
 Элэг нь дэвтэж уярана
Тэнгэрийг
 Тэр өндрийг
Туг гэрэгээрээ өргөж
 Туйлсан их суу залиар
Сүлд хийморьтой болгосныг
 Тэнгэрийн үгээр хүүрнэнэ
Талыг Талбиун уудмыг
 Тэнгис далайг цалгиаж
Тивийг сэрээсэн нүүдлээр
Тэнүүн уудам болгосныг
 Тальн хэлээр шуранхайлна
Морин хуурын хэл
 Монгол тэнгэрийн хэл
Монгол газрын хэл ээ.
Унаж сөхөрсөн үед
Уруудаж бүдэрсэн цагт
Морин хуурын үүрсээн
 Монгол хүнийг сэрээсэн
 Морьтой гэдгийг нь сануулсан
Халирч зэлэрсэн үед
 Хавтайж бөхийсөн цагт
 Морин хуурын төвөргөөн
Монгол хүнийг сэхээсэн
 Мордоод давхихыг харуулсан
Сүлд хийморийг сэрээж
Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж
Элэр аялгуу нь наранд хүргэж
Эртний өвгөдтэй уулзуулж
Хөөрөг зөрүүлэн хуучлуулж
 Хөх толбыг минь тодруулж өгдөг
 Морин хуурын хэл
Монгол хүмүүний хэл ээ
Бадран омогшихын бал
 Бахархан гэрэлтэхийн гал
Морьтон монголын хөл
Монголыг асаасан хэл
Энэ хэлээр биднийг
Эх дэлхий танина
Энэ хэлээрээ бид
 Элэн галавтай ч ярилцана
Морин хуурын хэлээрээ
 Монгол язгуурын хэлээрээ
Дээд сансарыг ч уяраана
Дэлхийг дахин дагуулна аа
                                              

Нийтэлсэн: О.Ундармаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан