Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх долоо хоногоос такси, хүүхдийн автобус нэгдүгээр эгнээгээр зорчино

Энэ сарын 10-наас авто замын нэгдүгээр эгнээгээр явах нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэхээр болжээ. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Диспетчерийн албаны дарга Г.Доржпаламаас тодруулахад “Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордны тойргоос Таван шарын автобусны буудал хүртэл автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн том оврын автобус, троллейбус, стандартад нийцсэн такси, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэлт хийж буй хүүхдийн болон ажилчдын автобусыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн явуулахаар боллоо. Энэ тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан” гэв. Хотын даргын захирамжаар хурдавчилсан буухиа үйлчилгээ явуулахаар болсон тухайд “Улаанбаатар хотын босоо, хэвтээ тэнхлэгийн дагуу хурдавчилсан буюу буухиа автобусны үйлчилгээг ирэх оны хоёрдугаар сард багтаан явуулах, цаашид нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах, автобус, таксины тоог нэмэгдүүлэх Улаанбаатар хотын Засаг даргын захирамж гарсан” хэмээн мэдээллээ.

С.Заяа

0 Сэтгэгдэл
yun huuhdiin avtobus ve.mongold huuhduudiig surguuli tsetserlegt zoodog avtobus bii bolchihson ym uu.
Хамгийн их уншсан