Жолоодох эрхийг хассан тохиолдолд хугацаа дуусахаас өмнө сэргээх боломжгүй
ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
Хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна
Э.Анхбаяр: Ирэх долоо хоногт менингококкт халдварын эсрэг 2000 тун вакцин ирнэ
Нийтийн тээврийн үйлчилгээнд “Ub smart card”, “Ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна
ЗГ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулахыг даалгалаа
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана
Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа
Монголбанк 2025 оны 1 дүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авлаа
Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэг өнөөдрөөс зогсож байна
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11.00 цагт хийдэг шинэ коронавирусийн талаар хэвлэлийн хурал /2020.02.06 /боллоо.
2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт тусгарлагдсан болон ХӨСҮТ-д тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй байна. Харин Орхон аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-д ирсэн учраас өнөөдөр шинжилгээний хариу гарна.
Нийгэм
ХАВТАН ЗҮСВЭРИЙН ХАЯГДАЛ ТҮЛСЭН ЗӨРЧИЛД ШИЙТГЭЛ НОГДУУЛЛАА
Дүүргийн шуурхай штабаас ирүүлсэн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо “Зөгийн үүр” төвийн баруун талд байрлах “Арвин” хавтан зүсвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар эрхлэгч иргэн С.О нь зүсвэрийн хаягдал түлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар шийтгэлийн арга хэмжээ авч зөрчлийг арилгах дахин гаргуулахгүй байх зорилгоор эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.
Нийгэм
Ёндоотой картын эхний азтан энэ сарын 12-нд тодорно
Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна. Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Easypay” компанийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт нар мэдээлэл хийлээ.
Нийгэм
Дархан хотод короновирусийн халдвар илрээгүй гэв
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.
Нийгэм
Д.Нямхүү: Тусгаарласан хүмүүсийн шинжилгээний хариунаас коронавирусийн халдвар илрээгүй
Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамны албаны хүмүүс өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдөр өгсөн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарласан байсан.
Нийгэм
“ХҮЧИТ ШОНХОР” худалдааны төвд шалгалт хийжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор худалдааны төвд мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч нийт 22 иргэнд хяналт шалгалт хийлээ.
Нийгэм
Коронавирусийн халдвараар 564 хүн нас бараад байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 6-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараар 564 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 28251-т хүрсэн бол 1153 хүн эдгэрчээ.
Нийгэм
Хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй
Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Нийгэм
Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтыг танилцуулав
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлах тухай, “Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын 2019 оны нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажлын саналын тухай”, “Нийслэлийг Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтэд хийсэн хяналт шалгалт, шинжилгээ үнэлгээний тайлан”-гийн тухай зэрэг долоон асуудал хэлэлцлээ.
Нийгэм
БОАЖЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ГАНБОЛД АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА
Засгийн газрын шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Ганболд өнөөдөр тамгаа гардаж, ажлаа хүлээж авлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нь 1982 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Эхнэр, хүүгийн хамт амьдардаг. 2003 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2014 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн.
Нийгэм
“Сонсдог шүүх” подкастыг олон нийтэд хүргэж эхэллээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс "Сонсдог шүүх” подкастыг олон нийтэд хүргэж эхэллээ. "Сонсдог шүүх” подкастын анхны дугаарын хөтлөгчөөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, зочноор тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нар оролцов.
Нийгэм
М.Адилбиш: Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө 100 хувь эргэн төлөгдөж чадахгүй
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчтай уулзсан байна. Уулзалтаар Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хэрхэн барагдуулж байгаа, ямар ажлууд хийгдсэн, Банкны тухай хуульд заасан дарааллыг буруу тогтоосон тул урагшлуулах асуудлуудыг шүүхийн өмнөх шатанд шийдэх зэрэг асуудлаар ярилцжээ. Тэдний дунд өрнөсөн яриаг хүргэе.
Нийгэм
Д.Нямхүү:Сөүлээс ирсэн хүмүүсээс хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн
Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамны албаны хүмүүс мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн учир тусгаарласан. Эмчийн хяналтанд байгаа, шинжилгээ, тандалт судалгаа хийж байна. Тусгаарлагдсан иргэн өнгөрсөн сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон юм билээ.
Нийгэм
Гэр шатаж таван настай хүү амиа алджээ
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Могойт” багт иргэн У-гийн 5 ханатай гэр, үүдний амбаар өчигдөр шатсан байна.
Тус сумын Засаг даргаар ахлуулсан 60 хүн, 10 автомашинтай ажиллаж галыг унтраасан байна. Харамсалтай нь уг гал түймэрт таван настай хүү өртөж нас баржээ.
Нийгэм
Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Нийгэм