Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Коронавирустэй холбоотойгоор улс орнууд ямар арга хэмжээ авч байгаа вэ

Шинэ коронавирус халдварт өвчин гарсантай холбогдуулан гадаадын зарим улс орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээг уншигч танд хүргэе.

АВСТРАЛИ

Хятадад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын бүх иргэдийг нэвтрүүлэхгүй.

2020 оны 2 дугаар сарын 9-нөөс 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл “Qantas Airways” Бээжин, Шанхай чиглэлийн нислэгүүдээ зогсоож, харин Хонгконг руу хэвийн үргэлжлүүлнэ.

ВЬЕТНАМ

2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс БНХАУ-ын болон тус улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдэд виз олгохыг зогсоосон.

СИНГАПУР

БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон бусад орны иргэдийг хилээр болон транзитаар нэвтрүүлэхгүй.

ЯПОН

2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс БНХАУ-ын Хубэй мужийн иргэн, тус мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй.

ХОНГКОНГ

БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан