Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

Нүүдэлчин Монголчуудын хувьд олон төрлийн хэв шинж агуулсан хоол, ундны соёл байдаг бөгөөд жилийн дөрвөн улирал тасралтгүй нүүдэллэж ирсэн түмний хувьд богино хугацаанд болгодог, удаан хугацаанд хадгалах боломжтой хүнсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж ирсэн. Харин энэ төрлийн хүнсэнд та бидний сайн мэдэх борц, цагаан идээ, тосонд чанаж болгодог боорцог ордог билээ.

Энэхүү хоолны соёлыг уламжлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор монгол инженерийн ур ухаан, монгол технологчийн ур чадвар шингэсэн “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК сар шинийн босгон дээр ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд байна.

Анх 2022 оны 5-р сард 20,000 м2 бүхий үйлдвэрийн барилгын шавыг тавьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн өрнөж,  УИХ-аас хүнсний хангамж, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор 36-р тогтоолыг батласан байдаг. Энэ тогтоолын хүрээнд хийгдсэн хамгийн анхны, хамгийн том бүтээн байгуулалтын ажил нь “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК байсан юм. Мэдээж энэ бүтээн байгуулалтын ажлыг амжилттай дуусгахад ХХААХҮЯ болон Худалдаа хөгжлийн банкны дэмжлэг томоохон байр суурь эзэлж байгаа хэмээн тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Б.Тулгаа хэлсэн юм.  

“ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тулгаа:

Монгол Улсын хэмжээнд гурилан бүтээгдэхүүний 50 гаруй хувийг хангаж чадахуйц хүчин чадалтай, түүхий эдээ хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн савлагдах хүртэл бүх шат дамжлагадаа бүрэн автомат, дэвшилтэд техник технологи бүхий смарт дэд бүтэцтэй үйлдвэрийг салбартаа анх удаа амжилттай нэвтрүүлээд байна.

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үнэт өвөө дээдэлсэн, өнө мөнхөд орших соёлыг түгээн дэлгэрүүлсэн, ирээдүй хойч үеийнхээ бахархал болсон компани байх эрхэм зорилго өвөртлөн бид үйлдвэрээ “ӨВ СОЁЛ” хэмээн нэрлэсэн билээ.

Хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан үйлдвэр маань ийнхүү ашиглалтад орсоноор бид Монгол Улсын хэмжээнд 500 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байгаа юм. Одоогийн байдлаар “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК нь үндэсний уламжлалт чаналгын төрлийн бүтээгдэхүүнийг орчин үеийн шинэлэг техник, технологитой хослуулан үйлдвэрлэж, зах зээлд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Монгол хүний ур ухаан, ур чадвараар сар шинийн баярын өмнө ийнхүү том бүтээн байгуулалтын ажлыг гар нийлсэн залуучууд амжилттай дуусгаж чадлаа.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан