Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд бага насны 3 хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас баржээ. Тэдний хамгийн том нь 5 настай, бага нь 1 нас 6 сартай байжээ.
Иргэн Ч-х өнгөрсөн оны 9 дүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэж амьдарч байсан аж. Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж /шалнаас 2.5 см/ гоожсон байдалтай. Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамт орсон байна. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийжээ.