Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтуудТөмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд Буух хаалганы карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг “Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ
ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг

ХЭҮК-оос Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хурдан уралдааны өвөл зуны уралдаанаас ил хамаарч хүүхдийн эрх зөрчигдөж байдаг. Өвөл хавар уралдаан зохион байгуулахаар хүүхэд амь насаараа хохирох нь улам нэмэгддэг. Иймээс энэ байдлыг нэмэгдүүлэхгүйгээр багасгах арга хэмжээ авах хэрэгтэй.  Зуны улиралд эрх нь зөрчигдөхгүй, өвөл эрх нь зөрчигдөөд байгаа юм биш. Хориглосон тогтоол хүүхдийн эрхийг хамгаалахад дэвшил болж байгаа.

2022 онд хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын  тушаал  батлагдсан байдаг. Үүнд 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын хүртэл хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байгаа. Энэ тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Засгийн газраас гарсан шийдвэр албажаагүй.

ХЭҮК-оос хурдан морины уралдаантай холбоотой асуудлыг байнга хөндөж байдаг. Комиссын гишүүдийн 11 зөвлөж, зургаан шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Аймаг нийслэлийн засаг дарга, хүүхэд хамгааллын газрын дарга нарт явуулсан. ХЭҮК-оос насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахыг  хориглосон. Өвөл хаврын улиралд насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахыг дэмжихгүй байгаа. Бага насны хүүхдээр хурдан морь унуулах эрсдэлтэй асуудал.

Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, морины үүлдэр угсаа, уралдуулах заншил, арга барил өөрчлөгдсөн. Бооцоот уралдаан болж дэлгэрсэн. Зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохион байгуулагдах болсон нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, сурч боловсрох эрхэд халдаж байна. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд мориноос унаж нас барсан. Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаа, шавар шавхаатай хүйтний улиралд уралдах нь мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг.

Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгож хүүхэд нэгдүгээрт гэдгийг анхаарах хэрэгтэй. ЗГ хүүхдийн дээд ашиг сонирхлын зарчмаас ухралт хийж буйд ХЭҮК туйлын харамсаж байна”гэдгийг онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан