Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ: Өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдаан, хяналтын сонсгол

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2025.02.03/ хуралдааны тов, хэлэлцэх асуудал, хуралдаан, хяналтын сонсголын товыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 174 дүгээр захирамжаар байгуулагдсан

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР. ХЯНАЛТЫН СОНСГОЛ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл

09.00

“Их Эзэн Чингис хаан”

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан