МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчтай уулзсан байна. Уулзалтаар Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хэрхэн барагдуулж байгаа, ямар ажлууд хийгдсэн, Банкны тухай хуульд заасан дарааллыг буруу тогтоосон тул урагшлуулах асуудлуудыг шүүхийн өмнөх шатанд шийдэх зэрэг асуудлаар ярилцжээ. Тэдний дунд өрнөсөн яриаг хүргэе.
Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн М.Адилбиш “Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөтэй холбоотой мөн Банкны хуульд заасан дарааллын асууудлаар бид маргааш хэвлэлийн хурал зарласан байгаа хурал дээр энэ асуудлууд яригдана. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө 100 хувь эргэн төлөгдөж чадахгүй гэдэг нь тодорхой байгаа. Яагаад гэдэг шалтгааныг Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газрууд хянаж шалгаж байгаа. Холбоотой этгээдүүдийн хөрөнгийг битүүмжилсэн. Тэд дэлгэрэнгүй, тодорхой тайлбаруудыг өгөх байх, тэндээс мэдээллүүдээ авна уу гэв.
Хуулинд туссан дарааллын асуудлаар нэхэмжлэгч тал НДЕГ шүүхэд хандсан байгаа. Шүүхээс ямар шийдвэр гарахыг хүлээж харах л үлдсэн. Нэхэмжлэгч тал ч байр сууриа илэрхийлнэ, бид ч байр сууриа яагаад гэдэг шалтгаанаа хамгаална” гэжээ.
Харин МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
-Дарааллыг та тогтоосон юм уу. Хуулийг тайлбарлах эрх таньд байхгүй. Банкны тухай хуулийн 73.1.5 заалтаар Даатгагдаагүй хадгаламж гэдгийг та хадгаламж биш засгийн газрын мөнгө гэж үзэж хойшлуулаад байгаа нь хууль бус. Дараалал буруу тогтоосноос НД, ЭМД мөнгө барагдах боломжийг хааж байна. 1 жил өнгөрлөө 234 тэрбумын хүү 30 тэрбум алдлаа. Гэтэл эмнэлгүүд тоог төхөөрөмж, хангах хэрэгсэл орон тоо дутмаг, хүмүүс хувиараа мөнгөө төлөөд хохирч байна. Бид эрүүл мэд нийгмийн даатгалаа төлж байгаа иргэд, даатгуулагчид, гишүүдийгээ төлөөлж тантай уулзаж байна. Өөрийнхөө үзэл бодлыг тулгаад байх хэрэггүй.
М.Адилбиш:
-Тиймээ хуулиар заагдсан эрхийнхээ дагуу дарааллыг би тогтооно, миний шийдвэр. Анхан шатны шүүхээс дарааллыг наашлуулаад оруулчихбал дарааллын дагуу олгогдоно гэхдээ бүрэн барагдуулахгүй. Эдгээртэй холбоотой мэдээллүүдийг цаг алдалгүй хоёр яамны сайдад гаргаж өгөх үүргийнхээ дагуу өгч байгаа. Та нарт гаргаж өгөх эрх нь тусгагдаагүй учраас гаргаж өгөх боломжгүй. Дарааллын дагуу нийтдээ 182 тэрбум төгрөг барагдуулахаар байсан. Одоогоор 115 тэрбум төгрөг болгосон 21 иргэд, аж ахуй нэгж байгууллагын мөнгийг барагдуулсан.
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
-Даатгалтай холбоотой нэг ч төгрөг барагдуулаагүй тийм үү, яагаад гэсэн асуултад.
-Тийм ээ даатгалтай холбоотой мөнгийг барагдуулаагүй. Барагдуулах дараалал нь болоогүй байгаа. Бүрэн барагдах боломжгүй нь тодорхой. Бусад мэдээллийг маргааш хэвлэлийн хурлаар өгнө гэлээ.
МҮЭ-ийн холбоо уг асуудлаар НДЕГ-тай хамтран шүүхэд хандаад байгаа бөгөөд шүүх хурал маргааш буюу 2 дугаар сарын 6-нд урьдчилсан хэлэлцүүлэг болох юм.
Эх сурвалж:Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо