Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нямхүү: Тусгаарласан хүмүүсийн шинжилгээний хариунаас коронавирусийн халдвар илрээгүй

Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамны албаны хүмүүс өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдөр өгсөн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарласан байсан. Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрснийг тусгаарлаад байсан. Тусгаарласан хүмүүсийн шинжилгээний хариунаас коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдрийн байдлаар 7 сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, эмчийн хяналтад тандалт судалгаа хийлгэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан