Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтуудТөмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд Буух хаалганы карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг “Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ
Нүдний үзлэгт хамрагдсан сурагчдын 22.6 хувь нь харааны өөрчлөлттэй байна

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүдний эмгэгийн эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж, харааны хэрэглэгдэхүүн худалдан авах, бүртгэх ажлыг зохион байгуулахыг Боловсролын ерөнхий газарт даалгасан.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн эрүүл мэндийн хяналт тандалтын сан бүрдүүлэх, холбогдох хуульд заасан урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд суралцагчийг тодорхой насны давтамжтай хамруулах үйл ажиллагааг эрх бүхий этгээдийн баталсан журмын дагуу харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулна” гэж заасан.Дээрх чиглэлийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан 2024 оны “Удирдамж батлах тухай” А/413, А/151 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад нүд, шүд, зүрхний эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж, 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэгийн явц 69,56 хувьтай байна.

Нүдний эрт илрүүлэг үзлэгийн явц 58,8 хувьтай, үүнээс өөрчлөлттэй суралцагч 22,6 хувийг эзэлж байна.

  • Холын хараа тэнцээгүй 3651
  • Ойрын хараа тэнцээгүй 1439
  • Стерео хараа тэнцээгүй 2360
  • Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай 4961 суралцагч байна.

Үдний үзлэгийг дүүрэг тус бүрээр явцыг харуулбал

  • Багануур дүүрэг: хамрагдалт-5,6 хувь, өөрчлөлттэй-0,7 хувь
  • Багахангай дүүрэг: хамрагдалт-93,4 хувь, өөрчлөлттэй-17,6 хувь
  • Баянгол дүүрэг: хамрагдалт-64,7хувь, өөрчлөлттэй-14,7 хувь
  • Баянзүрх дүүрэг: хамрагдалт-50,2 хувь, өөрчлөлттэй-12,4 хувь
  • Налайх дүүрэг: хамрагдалт-85,9 хувь, өөрчлөлттэй-13,1 хувь
  • Сонгинохайрхан дүүрэг: хамрагдалт-60,9 хувь, өөрчлөлттэй-9,4 хувь
  • Сүхбаатар дүүрэг: хамрагдалт-70,5 хувь, өөрчлөлттэй-14,1хувь
  • Хан-Уул дүүрэг: хамрагдалт-60,6 хувь, өөрчлөлттэй-12,9 хувь
  • Чингэлтэй дүүрэг: хамрагдалт-54,7 хувь, өөрчлөлттэй-11,4 хувь

Нүдний эмгэгийн үзлэгт шаардагдах харааны хэрэглэгдэхүүн худалдан авах ажиллагааг Инвомед трейд ХХК-тай хамтран зохион байгуулж, АНУ-ын Goodlite үйлдвэрт захиалга өгч, хүлээн авсан. Нийслэлийн ерөнхий боловсролын 550 сургуулийн захирал, эмч, нийгмийн ажилтан нарт 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, эрт илрүүлэг үзлэгийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилласан. 2024-2025 оны хичээлийн жилийн сүүлийн хагаст орон нутагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан