Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтуудТөмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд Буух хаалганы карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг “Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ
Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ

2025 оны нэгдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Лаос Улсын нийслэл Вьентьян хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдааны хүрээнд тус комиссын Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайд Сонсай Сипандонгтай уулзав.

 

Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хурал хоёр орны улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг олон салбарын харилцаа хамтын ажиллагааг дээшлүүлэх, өргөжүүлэх талд чухал хувь нэмрийг оруулсан хурал болсон гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав.  Хоёр улсын харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа бизнесийг харилцан нэмэгдүүлэх сонирхол болон нөөц боломж аль аль талд их байгаа тул энэ боломжийг ашиглахад анхаарч ажиллах нь зүйтэй байгааг онцлов.

Ялангуяа Лаосын талаас Монгол Улстай хүнсний салбарт хамтран ажиллах, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байгаа ба эргүүлээд жимс, ногоо, цагаан будаа, мод, модон бүтээгдэхүүн зэргийг нийлүүлэх боломжтой байгаагаа илэрхийлсэн. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тээврийн харилцаа холбоос чухал тул хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцлийг бүрдүүлэхэд хоёр улсын салбарын яамд болон бусад холбогдох байгууллагууд чармайлт гарган ажиллахаар болсон талаар дурдаж хийгдэж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгөв.

Ерөнхий сайд Сонсай Сипандонг Монголын Засгийн газрын төлөөлөгчид Вьентиан хотноо айлчлан ирж хоёр орныг улам ойртуулж, нөхөрлөл, түншлэлийг улам бататгасан арга хэмжээг зохион байгуулсан баяртай байгааг хэлж манай хоёр улс нь түүхийн хугацаанд харилцан бие биедээ тусалж дэмжиж ирсэн дотны найз нөхөд гэдгийг онцлон хэлэв. Монгол Улс 126 гишүүнтэй УИХ-тай болсонтой холбоотойгоор шинээр нэмэгдсэн гишүүдийн суух ширээ сандлыг Лаосоос бэлэглэсэн, Монголын талаас амьд хонь, хивс бэлэглэж байсан зэрэг жишээг дурдав. Мөн Зам, тээврийн сайдын зүгээс танилцуулсан тээврийн хамтын ажиллагааны саналуудыг Ерөнхий сайдын зүгээс дэмжин сайшааж байгаагаа хэлж цаашид аяал жуулчлалыг хөгжүүлэхэд нислэгийг асуудал чухал тул сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан