Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтуудТөмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд Буух хаалганы карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг “Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 25.1 сая тонн нүүрс биржээр борлуулав

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс нэгдүгээр сарын 27-ныг хүртэл хугацаанд нийт 118 Биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.84 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25.1 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжааллаа. Үүнээс 8.6 сая тонн хатуу коксжих нүүрс, 12.0 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 4.4 сая тонн нь эрчим хүчний нүүрс, 51.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 12.8 мянган тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан байна.

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоолоор нүүрсийг зөвхөн хил нөхцөлөөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж байгаа бөгөөд 2025 оны 01 сарын байдлаар  3 удаагийн Биржийн арилжаагаар 5.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 51.2 мянган тонн нүүрсийг биржээр борлуулсан. Үүнээс 4.6 сая ам.долларын үнэлгээтэй 38.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 624.0 мянган ам.долларын үнэлгээтэй 12.8 мянган тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс борлуулаад байна.

Өнөөдрийн байдлаар нийт 2.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 16.9 сая тонн биржийн нүүрс хүргэж өгөөд байгааг нүүрсний төрлөөр нь задлан харуулбал 1.1 тэрбум ам.долларын үнэлгээтэй 6.9 сая тонн хатуу коксжих нүүрс, 757.0 сая ам.долларын үнэлгээтэй 7.2 сая тонн 1/3 коксжих нүүрс, 165 сая ам.долларын үнэлгээтэй 2.8 сая тонн эрчим хүчний нүүрс, 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс тус тус хүргэж өгөөд байна.

 Компани өнгөрсөн 11 жилийн хугацаанд 212.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс борлуулсантай харьцуулахад 2 жилийн хугацаанд 12.0 сая тонн 1/3 коксжих нүүрс борлуулсан байгаа нь түүхэн амжилт юм. Тавантолгойн бүлэг ордын нөөцийн дийлэнх хэсгийг 1/3 коксжих нүүрс бүрдүүлдэг бөгөөд ордын нөөцийг жигд ашигласнаар бүтээмж нэмэгдэж, ордын насжилт уртсах ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан