Нэгдүгээр сарын 31 нь Григорийн тооллын жилийн 31 дэх өдөр. Энэ өдрийг Австричууд тэнэмэл хүүхдийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Нэгдүгээр сарын 31-нд дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.
1862 онд: Одон оронч Альван Грем Кларк цагаан одой гараг болох "Сириус Б" гарагыг илрүүлжээ.
1865 онд: АНУ-ын Конгресс Үндсэн хуульд 13 дахь нэмэлт өөрчлөлт оруулснаар боол худалдаалах, худалдан авах эрх бүр мөсөн үгүй болжээ.
1915 онд: Болимовын тулаанд Германы арми дэлхийд анх удаагаа хорт хий ашиглав.
1945 онд: АНУ-ын армийн төв командлал дайны үеэр ноцтой алдаа гаргасан цэрэг Эдди Словикийг цэргийн хээрийн шүүхээр оруулж цаазаар авчээ.
1950 онд: АНУ-ын ерөнхийлөгч Харри С.Труман гидрогений тэсрэх бөмбөгийг турших, хөгжүүлэх шийдвэр гаргав.
1968 онд: Сайгон дахь АНУ-ын элчин сайдын яаманд Вьет Конгын дайчид халдав.
1971 онд: Сансарын нисэгч Алан Шепард, Стюарт Рооза, Эдгар Митчелл нарын багтсан Аполло 14 хөлөг сарыг судлах зорилгоор хөөрчээ.
2009 онд: Кенийн газрын тосны агуулах дэлбэрч 113 хүн амиа алджээ. Үүнээс нэг өдрийн дараа Найроби хот дахь Накуматт дэлгүүрт гал гарч 25 хүн амиа алдсан юм.