Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласны хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогоо тодорхойлох, бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих зэрэг бодлого, зорилтууд гараанаас гарлаа.

Энэ онд Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх зорилгоор олон ажил, арга хэмжээг төлөвлөсөн.

Эдгээр ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны гишүүд болон төрийн бүхий л шатны байгууллагуудын хамтын ажиллагаа чухал. Мөн бүсүүдийн хөгжлийн зорилтот хөтөлбөр болон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан холбогдох хуулиудыг шинэчлэн боловсруулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай.

2025 онд бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, олон талт арга хэмжээг зохион байгуулах хүрээнд дараах ажлыг төлөвлөв.

Үүнд:

-Бүсийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн татвар, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бодлогын санал зөвлөмжийг боловсруулах;

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн салбарын бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэх;

-“Бүсийн хөгжлийн зорилтод хөтөлбөр”-ийн төсөл боловсруулахад салбарын хөгжлийн зорилт, арга хэмжээг бүс бүрээр тодорхойлох;

-Бүсүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төслийг хийж гүйцэтгэх;

-“Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан"-ыг зохион байгуулах, Ингэхдээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг тухайн бүсэд зохион байгуулж, бүсийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулах;

-Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд салбар хоорондын болон гадаад хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулах;

-“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг салбар хоорондын уялдааг хангах, урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хянах орон зайн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, удирдлагын нэгдсэн цахим платформыг хөгжүүлж, олон нийтэд хүргэх зэрэг ажлыг хэрэгжүүлнэ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан