"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Боомтын сайд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Иранд 134 настай хүн амьдарч байгааг сая мэджээ
Иран улс энэ намар хүн амын тооллого явуулснаар 1882 онд төрсөн эрэгтэй амьд сэрхүүн байгааг олж мэдсэн байна. Өдгөө 134 настай Ахмад Суфи манай гариг дээрх хамгийн өндөр настай хүмүүсийн жагсаалтад Индонезийн 145 настай Содимежогийн дараа хоёрдугаарт бичигдэх болж байна.
Эрүүл мэнд
Европын холбоо цэргийн зардлаа нэмэгдүүлнэ
Энэ хөрөнгийг кибер аюулгүй байдал, тагнуулын мэдээлэл цуглуулах, батлан хамгаалах зориулалттай сансрын хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ Еврокомисс өндөр хүчин чадалтай, стандартад нийцсэн зэвсэг гаднаас худалдан авахад зориулна гэж хэвлэл бичжээ. Өнөөдөр Европын холбоо зэвсэглэлд нийлүүлж байгаа нийит зэвсгийнхээ 80 хувийг дотроосоо хангаж байгаа гэж Брюссель мэдээлсэн байна.
Эрүүл мэнд
Колумбын онгоцноос дөрвөн хүн үлдсэн бол ослоос зургаан хүн амьд гарчээ
Колумбад онгоцны ослоор 71 хүн амь алдсаны дотор бразилийн хөлбөмбөгчид явсан гэж Колумбын Ослын үр дагавартай тэмцэх үндэсний төвийн захирал Иван Маркес мэдээлээ. Онгоцонд нийт 77 зорчигч явсны зургаа нь бэртэж гэмтэн амьд үлдсэн байна. Үүний өмнө онгоцонд 81 зорчигч явсан гэж мэдээлж байсан юм.
68 зорчигч, багийн есөн хүнтэй онгоц Бразилаас Болив хүрэхээр нийсч явсан юм байна. Колумбын эрх баригчдын мэдээлснээр дөрвөн зорчигч яг онгоц нисэх гэж байхад нисэхээ болилоо гэж мэдэгдсэн гэнэ.
Эрүүл мэнд
Сирийн гал зогсоох хэлэлцээрт 1000 гаруй суурин нэгдлээ
Сирийн Латакия, Хама мужийн гурван ч суурин газрын төлөөлөгч гал зогсоох хэлэлцээрт өнгөрсөн даваа гарагт нэгдэж гарын үсэг зурлаа гэж Сири дэх дайсагнагч талуудын гал зогсоох асуудлаарх Оросын төвийн мэдээлэлд дурджээ.
Ингэснээр гал зогсоох хэлэлцээрт нэгдсэн суурин газрын тоо 1003 хүрсэн байна.
Эрүүл мэнд
Хятад түүхэндээ тэнгисийн цэргийн хамгийн том сургууль хийжээ
Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний албан ёсны сайтад мэдээлснээр бол БНХАУ түүхэндээ хамгийн том тэнгисийн цэргийн хээрийн сургууль хийснээ сая олон нийтэд зарлалаа. Есдүгээр сард болсон энэ хээрийн сургуульд тэнгисийн цэргийн 100 гаруй хөлөг онгоц, байлдааны хэдэн арван нисэх онгоц оролцсон гэж Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Эрүүл мэнд
Бундестагийн сонгуульд Оросууд кибер дайралтаар нөлөөлж магадгүй
Германы сөрөг тагнуулын албаны тэргүүн Ханс-Георг Маассен бас дараа онд болох германы бүх нийтийн сонгуульд “Оросын зүгээс саад болох гэсэн оролдлого гарч магадгүй” хэмээн Германы засгийн газар болгоомжилж байна гэж арваннэгдүгээр сарын дундуур мэдэгдэж байсан юм.
Германы канцлер Ангела Меркель ч бас “Оросууд Бундестагийн сонгуульд хакер дайралтаар нөлөөлөхийг оролдож магадгүй” гэж энэ сарын 9-нд мэдэгдсэн.
Эрүүл мэнд
Майданы үеэр амь алдагсдын гэр бүлээс Янукович уучлал гуйлаа
Виктор Янукович даваа гарагаас эхлээд Ростов мужийн шүүхэд дүрс бичлэгээр байцаалт өгч эхлэхдээ Киевийн Тусгаар тогтнолын талбайд болсон жагсаал цуглааны үеэр хүмүүсийг буудах тушаал өгөөгүй гэж мэдэгдээд харин зэвсэгт мөргөлдөөнийг өнөөдөр засгийн эрхэнд байгаа хүмүүс эхлүүлсэн, тэд Украины төр засгийг түлхэн унагаах гэж бүр төлөвлөгөөтэйгөөр тусгай ажиллагаа явуулан буудаж эхэлсэн гэжээ.
Эрүүл мэнд
Фиделийн дараа “Эрх чөлөөний арал” хаашаа явах бол
Гэхдээ л анхаарлын төвд Куба урьдынхаараа хаалттай хэвээр, коммунизмаа тунхаглаж, империализмыг үзэн ядсаар, эрх чөлөөг хүссэн иргэд нь АНУ- руу дүрвэсээр байх уу, саяхнаас АНУ-тай харилцаагаа сэргээх гэсэн оролдлого хийж байгаа нь өөрчлөлийн эхлэл үү гэдэг асуудал. Фиделийг амьд сэрүүн байхад түүний дүү Рауль Кастро АНУ-тай дипломат харилцаагаа сэргээж, хоёр нийслэлд ЭСЯ нээсэн нь, Фиделийг нас барсны дараа улам хүчээ авах болов уу гэсэн таамаг байгаа нь ч нууц биш.
Эрүүл мэнд
Нисгэгчид нь ажил хаяснаас Lufthansa 1700 нислэгээ цуцаллаа
Германы агаарын тээврийн Lufthansa компанийн ажилтнууд ажил хаяснаас болоод тус компани даваа гарагт 1700 нислэгийг цуцалснаа мэдэгдсэн байна. Намар дуустал ажилдаа гарахгүй гэж мэдэгдээд байгаа нисгэгчид, тэдний багийн гишүүд үүний өмнө 23-ны өдрөөс 26 хүртэл ажлаа хаяхад тус компани 3000 орчим нислэгээ цуцалсан юм. Үүнээс үүдээд Lufthansa өдөр тутам хэдэн арван сая еврогийн алдагдал хүлээж байна.
Эрүүл мэнд
Нидерландад шувууны ханиад гарч 200 мянган нугас устгах болоод байна
Нидерландад нийслэл Амстердамаас зүүн зүгт орших Биддингхёйзен суурингийн шувууны зургаан ч аж ахуйн нэгжээс эхлэн шувууны ханиад гарснаас болж улсын хэмжээгээр гэрийн тэжээмэл 190 мянга гаруй нугасыг устгахад хүрээд байна гэж “Би-би-си” агентлаг мэдээллээ.
Эрүүл мэнд
Трамп: Сонгуулиар илүү гарсан сая санал хууль бус
Санал асуулгын дүнгээр Трамп 270 төлөөлөн сонгогчийн санал авахад ялах байсан бол бүр 306-г нь авсан бол түүний өрсөлдөгч, Ардчилсан намын нэр дэвшигч Хилари Клинтон 232 санал авчээ.
Гэтэл нийт сонгогчдын санал өгсөн дүнгээс үзэхээр Хилари Клинтон 64 сая хүний санал авсан байхад Трампын төлөө 62 сая хүн санлаа өгсөн гэж гараад байгаа юм.
Эрүүл мэнд
Бээжин агаарын бохирдлын “хөх” түвшин зарлалаа
Хятадын нийслэлд агаарын бохирдол дээд хэмжээнд хүрч Бээжингийн агаарын бохирдлыг хянах штабаас энэ сарын 26-нд аюулын “хөх” түвшинд хүрснийг зарлан анхааруулсан байна. Энэ нь агаарын бохирдол бүр тавдугаар түвшиндээ хүрлээ гэсэн үг. Хотын иргэдийг гудамжинд гарахдаа анхаарал болгоомжтой байж, албан байгуулалага, автомашинтай хүмүүсийг байгаль орчинд аль болох бага нөлөөлөл үзүүлэхийг тус штаб уриалжээ.
Эрүүл мэнд
Солонгос: Ерөнхийлөгчөө эргүүлж татах санал асуулга 12 сарын 2-нд болж магадгүй
Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн улсынхаа ерөнхийлөгч Пак Кын Хег төрийн тэргүүний албанаас эргүүлэн татах санал асуулгыг арванхоёрдугаар сарын 2-нд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж тус улсын сөрөг хүчний хоёр том төлөөлөл “Тобура” Ардчилсан нам, Ардын намын төлөөлөгчид даваа гарагт мэдэгджээ.
Эрүүл мэнд
Калифорнийн лалын сүмүүдийг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ
Калифорнид лалын шашны сүм рүү заналхийлэх явдал нэг биш удаа гарч байгаа юм. 2015 оны сүүлчээр Сан-Бернардино хотод Саид Фарук гэгч гэргий Тэшфин Маликтай хамт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах төв рүү дайран автомат буугаар гал нээснээр 14 хүн амь үрэгдэж, 21 хүн шархадсан хэрэг үйлдсэнээс хойш лалынхнаас өшөө авна хэмээн сүрдүүлэн заналхийлдэг болжээ.
Эрүүл мэнд
“Лалын улс”-ынхан Сирийн хойд нутагт химийн зэвсэг хэрэглэж байна
Халилийе хотод байрлалтай “Сирийн чөлөөт арми”-ийн байрлал руу “Лалын улс” бүлэглэлийнхэн халдаж, буудахдаа химийн зэвсэг хэрэглэснийг илрүүлсэн байна. Засгийн газрын зэвсэгт хүчний 22 цэрэг химийн бодист хордсон нь батлагдсанаар “Лалын улс” бүлэглэлийг химийн зэвсэг хэрэглэж байна хэмээн буруутгах бүрэн үндэслэлтэй болсон гэнэ.
Эрүүл мэнд
Кастрог дэмжигчид болон эсэргүүцэгчид Испанид мөргөлджээ
Испанийн нийслэл Мадрид хотын Кубын ЭСЯ-ны дэргэд Фидель Кастрог дэмжигчид болон эсэргүүцэгчид цугларсан нь сүүлдээ мөргөлдөөн болж хувирчээ. Кастрог дэмжигчид Кубын болон Испанийн коммунист намын далбаа барин “Куба, Фидель, Че Гевар мандтугай” гэсэн уриа хашгирчээ.
Харин эсэргүүцэгчдийн дунд байсан Кубад төрсөн хүмүүс Кастрогийн улстөрийн дэглэмийн эсрэг үг хэлж, уриа хашгирч байв. Үүнээс үүдэн бие биеэ гутаасан үг хэлсний улмаас харилцан зодолджээ.
Эрүүл мэнд
Ажил хаялтаас үүдэн “Lufthansa” 20 сая еврогийн алдагдалд орлоо
Германы агаарын тээврийн “Lufthansa” компанийн нисгэгчид сүүлийн хэдэн өдөр ажил хаяснаас үүдэн гурван мянган нислэгийн хуваарийг өөрчилж, 350 мянган зорчигчид хүндрэл учруулжээ. Авиа компани нийтдээ 20 сая еврогийн хохирол амсаад байгаа аж.
Эрүүл мэнд