Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Хятад түүхэндээ тэнгисийн цэргийн хамгийн том сургууль хийжээ
Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний албан ёсны сайтад мэдээлснээр бол БНХАУ түүхэндээ хамгийн том тэнгисийн цэргийн хээрийн сургууль хийснээ сая олон нийтэд зарлалаа. Есдүгээр сард болсон энэ хээрийн сургуульд тэнгисийн цэргийн 100 гаруй хөлөг онгоц, байлдааны хэдэн арван нисэх онгоц оролцсон гэж Батлан хамгаалах яам мэдээлжээ. Хэдийгээр болоод өнгөрсөн ч гэлээ тэнгисийн цэргийн гурван ч флот оролцсон сургуулийн тухай энэ мэдээллийг хятадын цэргийнхэн, удирдлагууд одоо л зарлаж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ долоо, наймдугаар сард Өмнөд Хятадын болон Дорнод Хятадын тэнгист бас томоохон хоёр ч сургуулилт хийснээ зарлалаа хэмээн “Сина синьвэнь” сонин нийтэлжээ.
Үүнийг Бээжин ийм байдлаар Сөүлд дарамт үзүүлж THAAD системийн агаараас эсэргүүцэн хамгаалах цогцолбороос татгалзахыг шаардаж байна хэмээн цэргийн шинжээч Ли Зе үзэж байна. Болоод өнгөрсөн хээрийн сургуулийн тухай нууцалж байгаад ингэж ил гаргасан нь урьдынхаараа АНУ-ын цэргийн холбоотон хэвээр байгаа Өмнөд Солонгост дарамт үзүүлэн сүрдүүлэх зорилготой гэж шинжээч хэлжээ.
Ли Зе бас Япон улс ч гэсэн нутаг дээрээ америкийн агаараас эсэргүүцэн хамгаалах систем суурилуулах боломжийг судалж байгаа болохоор хятадын тэнгисийн энэ хээрийн сургууль Японы газар нутгийн ойролцоо болсон гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна.

0 Сэтгэгдэл