Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Европын холбоо цэргийн зардлаа нэмэгдүүлнэ
Европын батлан хамгаалах сангийн хүрээнд Европын холбоо цэргийн зардлаа эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж Еврокомиссын эх сурвалжаас аван The Financial Times хэвлэл мэдээлсэн байна.
Энэ хөрөнгийг кибер аюулгүй байдал, тагнуулын мэдээлэл цуглуулах, батлан хамгаалах зориулалттай сансрын хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ Еврокомисс өндөр хүчин чадалтай, стандартад нийцсэн зэвсэг гаднаас худалдан авахад зориулна гэж хэвлэл бичжээ. Өнөөдөр Европын холбоо зэвсэглэлд нийлүүлж байгаа нийит зэвсгийнхээ 80 хувийг дотроосоо хангаж байгаа гэж Брюссель мэдээлсэн байна.
Герман, Францын батлан хамгаалах салбарын хамтын жаиллагааг Итали, Испанийн дэмжлэгтэйгээр илүү их үр ашигтай болгоход Европын холбооны цэргийн зардал өсч байгаа гэсэн байна. Энэ бүх харилцан уялдааг бий болгоход жил бүр 25,5-106 тэрбум ам.доллар шаардлагатай юм байна.
Үүнтэй зэрэгцээд НАТО-гийн гишүүн, европын орнуудыг цэргийн зардлаа ДНБ-ийхээ хоёр хувь хүртэл нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. АНУ-ын шинээр сонгогдоод байгаа ерөнхийлөгч Дональд Трамп ч европын орнууд НАТО-д оруулах хувь нэмрээ өсгөх ёстой гэж удаа дараа мэдэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл