Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажил хаялтаас үүдэн “Lufthansa” 20 сая еврогийн алдагдалд орлоо


 Германы агаарын тээврийн “Lufthansa” компанийн нисгэгчид сүүлийн хэдэн өдөр ажил хаяснаас үүдэн гурван мянган нислэгийн хуваарийг өөрчилж, 350 мянган зорчигчид хүндрэл учруулжээ. Авиа компани нийтдээ 20 сая еврогийн хохирол амсаад байгаа аж.

Тиймээс “Компани ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэхэд бэлэн байна, ажилдаа эргэж орно уу” хэмээн компанийн удирдлагын зөвлөлийн гишүүн Беттина Волкенс “Bild” хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлов. Тэрээр цалинг 4,4 хувиар нэмэхэд бэлэн байна гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан