Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Хамтарсан Засгийн газар, 126 гишүүнтэй парламент Гашуунсухайт-Ганцмодны төслийг хөдөлгөж чадах уу?!

 

  Б.Дамдин-Очир

Монголын нүүрсний цорын ганц худалдан авагч нь Хятад улс, нүүрсээ тийш зөөх хамгийн том гарц нь Монголын Гашуунсухайт, Хятадын Ганцмодны боомт юм. Энэ гарцыг нээх гэж будилсаар олон жилийн нүүрийг үзлээ. Ингэсэн түүх нь улс төр, бизнесийн нөлөө бүхий хэдхэн хүнтэй холбогдож байна. Эцэст нь эндээ ч, тэндээ ч цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн их хэмжээний алдагдал хуримтлагджээ. Эндэх алдагдал манай л асуудал, тэндэх алдагдал ч манай улстай холбогдож байна. Харамсалтай.Гэхдээ саяхнаас Монгол, Хятад хоёр улсын төрийн түвшинд ярилцсаар Гашуунсухайт-Ганцмодны төслийг хөдөлгөх хэлэлцээр идэвхжив. Хэлэлцээрийн хүрээнд Хятадын талаас чангадуу санал ирүүлсэн байна. “…Монгол Улстай 21 жил ийн турш хэлэлцээр хийж байна. 2014 онд Ши Жиньпин даргыг байлцуулж байгаад танай талтай Үндсэн гэрээг байгуулсан. Гэвч та нар түүнийгээ хэрэгжүүлээгүй. Энэ гэрээг байгуулснаас ердөө таван сарын дараа Ганцмодны боомт руу төмөр замаа тавьсан. Түүнд 700 тэрбум гаруй юань зарцуулсан. Гэтэл 2020 онд танайх төмөр замын царигаа өөрчлөх шийдвэр гаргаж, тэр гэрээг үндсэнд нь байхгүй болгосон. Тэр хооронд манайх өнөөг хүртэл тэр төмөр замын бүтээн байгуулалтад авч ашигласан банкны зээлийг төлөх зэргээр 2.0 тэрбум гаруй юанийн алдагдал хүлээсэн. Хэрвээ одоогийн төр, засгийн түвшинд хэлэлцэж байгаагаар шийдвэл өнгөрсөн хугацааны алдагдал нэхэмжлэхгүй. Харин одоо гэрээг хийгээд төслийг үргэлжлүүлж, хил холболтыг хийхэд гурван жилийн хугацаа, 4.0 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хамгийн гол нь цаашид тогтвортой байх эрх зүйн орчныг найдвартай бүрдүүлэх, гэрээгээр “гурван цогцоор хэрэгжүүлэх” буюу төмөр зам, нүүрсний худалдаа, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг шийдвэрлэх, ингэхдээ гэрээний үнэ дээр “Чалько”-гийн зарчмыг баримтлах, “16+3” буюу 20 орчим жилээр байгуулах нь зүйтэй” гэсэн байгаа юм.

Яг үнэндээ Хятад улсаас ийм санал ирүүлэх нөхцөл суурийг манайхан өөрсдөө тавьсан. Үүний толгой “роль”-д нь дөрөв дэх, тав дахь Ерөнхийлөгч нар тоглосон байдаг. Нэг нь Хятадын “Шеньхуа” компанитай Монголын “гурван үсэг”-тэй компанийг консорциум болгож байгаад Тавантолгой ордыг ашиглах ажилд оролцсон. Тэр ажиллагаагаар Хятадын тал 49 хувийг Монголын компани 51 хувийг эзэмшихээр төлөвлөсөн. Монголын компанийн 51 хувийн 17 нь “зүтгүүр” болсны шагналд очих яриа хүртэл хийгдсэн байгаа юм. Харин нөгөө Ерөнхийлөгч нь “...Нарийн царигтай төмөр зам тавих юм бол Хятадаас танк орж ирээд эзэлчихнэ” гэж байгаад 2014 оны тэр гэрээг зогсоосон. Маш тэнэг суртал ухуулга ч гэсэн үр дүнд хүргэчихсэн нь үнэн юм. Болсон явдал нь энэ. Цаана нь ямар эрх ашиг нуугдаж байсныг бүү мэд. Өөрөөр хэлбэл, энэ хоёр Ерөнхийлөгчийн хэн нь ялж, хэн нь дийлдсэн бэ гэдэг тодорхойгүй л үлдэв. Ямартай ч ингэж Гашуунсухайт-Ганцмодны төслийг гацаасных нь дүнд Монгол Улс нүүрсний гарцаа хаалттай хэвээр өнөөг хүргэж алдсан. Үр дүнд нь ийм санал хүлээж аваад сууж байна. Тэгэхээр өнөөдөр бид үүнийг дотроо чамбайхан хэлэлцэх шаардлага үүсэв. Ингэж байж л нүүрсээ худалдах учраас тэр шүү дээ.

Үгүй бол манай нүүрс, ялангуяа Тавантолгой орд дээр эрсдэл гэх үү, хүндрэл үүсчихсэн. Ярихгүй л байгаа болохоос ийм үнэн бий. Олборлолт нь зардал ихтэй болсон. Одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдэлд хөрс хуулалт хийгээд, олборлож буй талбайгаас “алт шиг үнэтэй” нүүрс гарахаар болсныг эх сурвалжууд хэлээд удаж байна. Ингээд ирэхээр тээвэр дээр нь хүндрэл үүснэ. Манай одоогийн хэл ам болоод байгаа хэдэн машинаар тэр үнэтэй олборлосон нүүрсийг зөөх нь хэнд ч ашиггүй болно. Өөрөөр хэлбэл, хил хүртэлх тээврийг нэг ачилтаар 300 хүртэл тн-д хүргэж байж Монголд ч, Хятадад ч ашигтай. Энэ мэтийн ил болсон хэцүү асуудлууд байгаа юм. Нөгөөтэйгүүр, Гашуунсухайт-Ганцмодны энэ төслийн хэлэлцээр идэвхжихтэй зэрэгцээд Монголын улс төр буцлаад ирж байна. Уг нь энэ бүхний цаадах наадахыг нь ойлгож түвдэх зүйл алга. Төдийгөөс өдийг хүртэл Монголынхоо асуудал дээр томорсон “гурван үсэг”-тэй компани байдаг. Хотын утаагаар гэхэд л 20-иод жилийн турш бизнес хийчихсэн шүү дээ. Зуух хүртэл хотын иргэдэд зарсан. Тэр компани Тавантолгойг хэнтэй ч хамаагүй хамтарч ашиглах туйлын хүсэлтэй. Одоо өрмийг нь “иддэг” компани л даа. Гэтэл энэ удаад Монголын төр ийм зуучгүйгээр гэрээ хэлэлцээр хийгээд явчихсан нь тэр компанийн уурыг хөдөлгөсөн шиг байгаа юм. Тэгээд улс төрийг бужигнуулж гарсан. “…Мөнгө бол эрх мэдэл” гэдгийг сүүлийн сар гаруйн хугацаанд харуулж л байна.Зөвхөн энэ ч гэлтгүй манай үндэсний компаниудад нэг буруу сэтгэлгээ байдаг. Байгалийн баялаг гэх үү, байгалийн нөөц гэх үү, нэр томъёон дээр нь маргаад байдаг ашигт малтмалын ордуудыг “…Минийх” гээд бодчихсон. Тэд л идэхгүй бол хэн ч идэхгүй гэдэг ойлголттой. Үүнийгээ л больчих хэрэгтэй байгаа юм. Ялангуяа 2007 онд зарласан стратегийн 15 ордоос энэ хүслээ татах ёстой. Түүний оронд үйлдвэр, бүтээн байгуулалт хийх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр дор хаяж дэлхийн том компаниудад түүхий эдийг нийлүүлдэг үндэсний бизнесмэн ч алга. Дэлхийн бизнемэнүүд технологи дээр тоглосон бизнес бүтээсээр байхад манайхан байгалийн баялаг, нөөцийг ухаж ашиг олох гэж арга саам сүвэгчилж амьдарсаар байна. Хий гэхээр хэдэн импортын сүлжээ оруулж ирээд ЖДҮ-гээ дампууруулдаг. Ядаж сайн муу хэлэгдээд, шахалт дарамт амсаад л зүтгээд яваад байгаа “Халзан бүргэтэй” шиг төслийг бие даагаад хийвэл сайн сан.Ингээд харахаар, том төслүүдийг дагасан том улс төрийг энэ парламент, Засгийн газар даах эсэх нь эргэлзээтэй. Гашуунсухайт-Ганцмодны төсөл эрэмбэ дараа гаргасан 14 том төслийн эхнийх нь байдаг. Уг нь, “…Том төслүүдийг хэрэгжүүлнэ” гээд гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан. Холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй парламент бүрдүүлсэн. Олон нийт ингэж л ойлгосон. Гэвч эхний том төсөл нь эрх ашгаа хасуулсан ганц нэг мөнгөтэй компанийн хөлд үрэгдчих шахаж байна. Араас нь Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлж байна. Тэгээд үргэлжилнэ. Тэгэхээр Хамтарсан Засгийн газар, 126 гишүүнтэй парламент Гашуунсухайт-Ганцмодны төслийг хөдөлгөж чадах уу. Ийм асуулт тахийгаад л гарч ирж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 226 (7470)

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан