Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Цэц “…Онцгой дэглэм тогтоож Үндсэн хуулийн зөрчсөн” гэж дүгнэхэд бэлэн болжээ

  Б.ГАРЬД

Манайхан 2019 оны хавраас хойш “…Онцгой дэглэм”, “…Засгийн газрын БЭТ” гэдгийг байн байн сонсдог болсон. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компаниудад онцгой дэглэм тогтоож, БЭТ томилж ажиллуулсан. Энэ үйл ажиллагаа Засгийн газарт эрх олгох тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгждэг. Дээхнэ, 1998 оны наймдугаар сарын 8-нд Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, оронд нь Д.Дорлигжавыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Үүнээс хоёр хоногийн дараа Онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан байдаг. Улмаар наймдугаар сарын 12-нд ТӨХ-ны дарга З.Энхболд, ТӨХ-ны газрын дарга Д.Одхүү нар очиж Засгийн газрын тогтоолыг танилцуулаад, үйлдвэрийн захиргааны зарим өрөөний хаалгыг эвдэж нэвтэрсэн түүхтэй.Үүнээс 31 жилийн дараа 2019 оны хавар ҮАБЗ-өөс Засгийн газарт өгсөн зөвлөмж, УИХ-ын  тогтоолын дагуу Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай Онцгой дэглэм тогтоож байв. Намар нь дахин сунгасан. Ингээд бүтэн жил Онцгой дэглэмд байлгаж “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахад мөнгө угаах гэмт хэрэг явагдсан эсэхийг нягтлан шалгах ажиллагааг хийсэн.Үүний дараа 2022 оны өвөл “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХК-иудад тус тус дээрх байдлаар Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын БЭТ-ийг томилж ажиллуулсан.Гэхдээ 2019 оны хавар “Эрдэнэт үйлдвэр”-т Онцгой дэглэм тогтоосны дараа “...Энэ шийдвэр Үндсэн хууль зөрчсөн” гэдэг мэдээлэл Цэцэд очиж байв.Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 11-нд иргэн Б.Мэргэн, Э.Хашчулуун, Б.Энхмандах нар “...БНМАУ-ын Бага Хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр баталсан Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуульд харшилсан, тус хуульд үндэслэн гаргасан Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн” тухай мэдээллийг Цэцэд гаргасан. Мэдээлэл гаргагчийн зүгээс 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлаас батлагдсан “Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай “хууль” Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан боловч Үүнд Цэцийн гишүүний 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар тогтоолоор “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-ийн дагуу уг хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх боломжгүй” гээд маргаан үүсгэхээс татгалзжээ.Иймээс 2020 оны хавар иргэн Ж.Эрхэмбаатар, Д.Цэрэнбадам, Н.Ариунболд нар “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэсэн мэдээллийг Цэцэд гаргажээ. Ингэхдээ “…Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэмийг тогтоохдоо БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-нд баталсан Засгийн газарт эрх олгох тухай …… хуулийг үндэслэсэн байдаг” гэж дурджээ. Харин Цэц үүнд маргаан үүсгэсэн байдаг. Улмаар Цэц 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд  “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь Үндсэн хуулийн 64.1, 70.1-ийг тус тус зөрчсөн байна”, “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-т“…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32.4-т заасны дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн дүгнэлтийг гаргасан.Тэгвэл Цэц 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны Их суудлын хуралдаанаарааа “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь Үндсэн хуулийн 64.1-ийн “…Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, 70.1-ийн “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн байна” гээд тус хэсгийг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэжээ.Өөрөөр хэлбэл, 2019 онд “…Засгийн газар 1991 оны хуулиар “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож Үндсэн хууль зөрчлөө” гэхэд нь Цэц “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-т “…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн учраас маргаан үүсгэх боломжгүй гээд татгалзсан.Улмаар 2020 он гарангуут “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 чинь өөрөө Үндсэн хууль зөрчөөд байна” гэсэн мэдээлэл гаргаад, Цэц түүнийг нь “…Тийм байна” гэж шийдсэн. Гэвч тухайн үеийн УИХ энэ дүгнэлтийг хүлээж аваагүй юм. Тиймээс Цэц арав гаруй хоногийн өмнө Их суудлаараа уг асуудлыг дахин авч хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-ийг хүчингүй болгож шийдвэрлэв. Ингэснээр 2019 онд “Эрдэнт үйлдвэр”-т Онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор эхэлж гарсан гомдол мэдээлэл яллаа. Тэгэхээр одоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Оросоос худалдаж авсан “Монголын зэс корпорац”, “Тавантолгой” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Тавантолгой транс”-ын Д.Дагвадорж хоёр, мөн “Эрдэнэс Тавантолгой”-д хамааралтай нүүрсний хулгайд холбогддог улстөрчдийн зүгээс яг 2019 оны “үг”-ээр Цэцэд ганц л гомдол өгөхөд “…Онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон нь Үндсэн хуулийн зөрчил” гэж дүгнэхэд бэлэн болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 224 (7468)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан