Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Ерөнхийлөгчийн хориг Ерөнхий сайдад ямар хэрэгтэй вэ?

Б.БАЯР

УИХ-ын баталсан 2025 оны улсын төсвийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь өнөө маргаашгүй шийдэгдэнэ. Тэрээр гадаад айлчлалтай явж байгаад өнгөрсөн амралтын өдрүүдээр эх ородоо ирсэн юм. Ер нь бол УИХ дотроос, улс төрийн гаднаас ч 2025 оны төсөвт Ерөнхийлөгчөөр хориг тавиулах сонирхол маш өндөр байгаа юм. “…Төсөвт хориг тавиад өгөөч” гэсэн элдэв хүсэлт, шаардлагыг Ерөнхийлөгчийн нэр дээр илгээжээ. Үнэхээр ч зарим сайдын багц даварсан л тоо хэмжээтэй байна. “…Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л бий” гэдэг шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хүлээж авбал тэдгээрийг засч танахад хэрэг тусаа өгнө. Харин тавих нь Ерөнхийлөгчид маш амархан л даа. Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслээд л хориг тавьчихна. “…Аймаар төсвийг хориглолоо” гээд улс төрийн оноо ч авч мэдэхээр байна. Гэхдээ яг төсвийн шинжээчид, эдийн засагчид 2025 оны төсвийн талаар бараг үг дуугарахгүй байгаа нь хачирхалтай байгаа юм. Харин, улс төрийн хүрээнийхэн, хөндлөнгийн экспертүүд бол ханатал ярив. Тэр зүгийнхний үгийг харахад “...2025 оны төсвийг Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр унагаж сайд нарыг хүмүүжүүлнэ” гээд байв.Гэсэн чинь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Сангийн яам болон ТЕГ-т очиж ажиллахдаа ихээхэн сонин байр суурийг илэрхийлжээ.  Ер нь ч тэр аль нэг газарт, ямар нэг зорилготойгоор очдог. ТЕГ дээр гэхэд Ерөнхий сайдын түвшинд анх удаа очиж байгаа юм байна. Тэрээр Сангийн яамныхантай уулзахдаа “...2025 оны төсөв бол сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламентын баталсан анхны төсөв. Тийм учраас төсвийг тойргуудад хэсэгчлэн хуваадаг хандлагаас салж, бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулсан төсөв болсон. УИХ-ын цөөнгүй гишүүд тойрогт төсөв нэмдэг хандлагыг халж, зарлагыг багасгах шүүмжлэл гаргаж байгаа нь шинэ тогтолцооны эерэг үр дүн. 2025 оны төсөвт олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа асуудлыг шийдэж, төсвийн тодотгол оруулах хэрэгтэй. Асуудлыг бодитоор харж нарийн тооцоо судалгаанд үндэслэж шийдвэр гаргах нь зөв. Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстой” гэжээ. Мөн ТЕГ-ынханд татварын реформ хийх ажлын бэлтгэл хангахыг үүрэг болгоод “…Татвараар төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаас илүүтэй татварын бааз суурийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгох, хандлагын өөрчлөлт хийхэд татварын реформ чиглэх ёстой” гэсэн байна.Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн яам, ТЕГ-ынхантай татварын реформ, хүнд суртлыг бууруулах, хөрөнгө оруулалтын орчин, мөн татваруудын маргааны асуудлаар нэлээд урт уулзалт хийжээ. Тэгэхдээ сая УИХ дээр “бөөн юм” болсон 2025 оны төсвийг алдагдалгүй болгох лоббиг хийгээд эхлэх шиг боллоо. Тэрээр “…Төсвийг алдагдалгүй батлах Сангийн яамны 34 жилийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөө байна. УИХ-д талархах ёстой. Харин цаашдаа энэ тэнцлээ хамтдаа барих хэрэгтэй. Шинэ тогтолцоо зөв ажиллаж байна. Том зурагаараа асар хурдтай явж байгаа” гэсэн байгаа юм. Эндээс үзвэл, Ерөнхий сайд 2025 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн хориг тавихыг хүлээгээд байгаа бололтой. Харин хориг түүнд ямар хэрэгтэй нь одоогоор ойлгомжтой бус байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 224 (7468)

3 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зүгээр л нэг....хэлэх үг олдохгүй юм даа ийм хүнтэй юу ч ярих юм билээ дээ
Хамгийн их уншсан