Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн гал зогсоох хэлэлцээрт 1000 гаруй суурин нэгдлээ


Сирийн Латакия, Хама мужийн гурван ч суурин газрын төлөөлөгч гал зогсоох хэлэлцээрт өнгөрсөн даваа гарагт нэгдэж гарын үсэг зурлаа гэж Сири дэх дайсагнагч талуудын гал зогсоох асуудлаарх Оросын төвийн мэдээлэлд дурджээ.
Ингэснээр гал зогсоох хэлэлцээрт нэгдсэн суурин газрын тоо 1003 хүрсэн байна.

Цаашид ч Хомс, Хама, Алеппо, Эль-Кунетр мужуудад байлдаж байгаа хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн хээрийн командлагч нартай гал зогсоох хэлэлцээр хийж байгаа  юм байна. Өнөөдрийн байдлаар байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, хүлээж авсан 86 бүлэглэл байна.

Үүнтэй зэрэгцээд оросын тал сирийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлаа үргэлжлүүлж нэг хоногийн хугацаанд Алеппо мужийн Жибрин сууринд долоон тонн, Хама мужийн Асили сууринд 2,5, Хомс мужийн Кафер-Абда сууринд нэг тонн хүнсний зүйл хүргэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан