Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Колумбын онгоцноос дөрвөн хүн үлдсэн бол ослоос зургаан хүн амьд гарчээ


Колумбад онгоцны ослоор 71 хүн амь алдсаны дотор бразилийн хөлбөмбөгчид явсан гэж Колумбын Ослын үр дагавартай тэмцэх үндэсний төвийн захирал Иван Маркес мэдээлээ. Онгоцонд нийт 77 зорчигч явсны зургаа нь бэртэж гэмтэн амьд үлдсэн байна. Үүний өмнө онгоцонд 81 зорчигч явсан гэж мэдээлж байсан юм.
68 зорчигч, багийн есөн хүнтэй онгоц Бразилаас Болив хүрэхээр нийсч явсан юм байна. Колумбын эрх баригчдын мэдээлснээр дөрвөн зорчигч яг онгоц нисэх гэж байхад нисэхээ болилоо гэж мэдэгдсэн гэнэ.

Бразилийн тамирчид CopaSudamericana буюу Өмнөд Америкийн цомын төлөөх тэмцээний шигшээ тоглолтод "Атлетико насьональ" багтай энэ лхагва гарагт тоглохоор зорьж явжээ.
Осол болохын өмнөхөн багийнхан түлш маш бага боллоо гэсэн дохио өгсөн гэнэ. 360 Radio Colombia -гийн мэдээлснээр бол нисгэгчид хамгийн ойрын буудалд газардахаар шийдвэр гаргасан ч хүрч чадалгүй Антиокия мужийн Ла-Уньон районд унасан байна.
Амьд гарсан хүмүүсийн яринаас үзэхэд онгоц дэлбэрээгүй, зүгээр л хоёр хэсэг болж газар унасан гэнэ.

Онгоц унасан газраас аврагчид 66 хүний цогцосыг олж илрүүлсэн, таниулах ажлыг гурав хоногинй хугацаанд хийж амжина гэж Колумбын Шүүх эмнэлгийн удирдах газрын тэргүүн Карлос Вальдас хэлсэн байна. Шүүх эмнэлгийн энэ шинжилгээнд 45 мэргэжилтэн оролцоно гэж тэр мэдэгджээ. Иргэний агаарын тээврийг удирдах газар нь харин онгоцны сүйрсэн газраас хоёр ч хар хайрцгийг олж илрүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Бразилийн хөлбөмбөгийн томоохон клуб өөрсдийн тамирчдаа хөлбөмбөгчид нь онгоцны ослоор амь үрэгдсэн “Шапекоэнсе” багт үнэгүй өгнө гэж мэдэгдсэн байна. Бразилийн хөлбөмбөгчид энэ өргөдлөө Бразилийн хөлбөмбөгийн холбоонд хэдийнээ өгөөд байгаа юм байна. Тэд хүнд хохирол амссан “Шапеоэнсе” дэвжээнд ойрын гурван улиралд тоглоно гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан