Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Майданы үеэр амь алдагсдын гэр бүлээс Янукович уучлал гуйлаа

Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович 2014 оны хоёрдугаар сард Украины нийслэлд болсон эсэргүүцлийн хөдөлгөөн Майданы үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнээс уучлал гуйсан байна.
“Тэр үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнээс уучлал гуйж энэ үеэр би ийм эмгэнэлт явдал гаргахгүйн төлөө бүхнийг хийсэн гэдгээ хэлэх байна. Би та нөхөдтэй уулзаж бүхий л асуултад чинь хариулмаар байна” гэж тэрээр хэлснийг ТАСС агентлаг дамжуулжээ. Тэр бас 2014 оны хоёрдлугаар сард болсон үйл явдлын улс төрийн хариуцлагыг юун түрүү Майданы удирдагчид хүлээнэ гэсэн байна.
“Энд хэн буруутай вэ. Энэ бол үйл явдлын дараагаар төрийн эрхийг авсан Майданы удирдагчид байсан. Харин Украины ерөнхийлөгч, тухайн үед миний багт ажиллаж байсан хүмүүс буруугүй. Ийм явдал гаргахгүйн тулд бид бүхнийг хийсэн” гэжээ.

Виктор Янукович даваа гарагаас эхлээд Ростов мужийн шүүхэд дүрс бичлэгээр байцаалт өгч эхлэхдээ Киевийн Тусгаар тогтнолын талбайд болсон жагсаал цуглааны үеэр хүмүүсийг буудах тушаал өгөөгүй гэж мэдэгдээд харин зэвсэгт мөргөлдөөнийг өнөөдөр засгийн эрхэнд байгаа хүмүүс эхлүүлсэн, тэд Украины төр засгийг түлхэн унагаах гэж бүр төлөвлөгөөтэйгөөр тусгай ажиллагаа  явуулан буудаж эхэлсэн гэжээ.

Үүний өмнө Украины Ерөнхий прокурор Юрий Луценко экс-ерөнхийлөгч Виктор Януковичийг Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчин, төрийн эргэлт хийхээр санаархаж байна гэж буруутгасан юм.

Януковичийг дүрс бичлэгээр байцаах үеэр украины тусгай салбар “Беркут”-ын таван ажилтныг жагсагчдыг буудсан гэж бас буруутгажээ.

2014 оны хоёрдугаар сарын 22-нд Украинд төрийн эргэлтийн шинжтэй үймээн гарч ерөнхийлөгч Виктор Янукович эх орноосоо зугтаан гарч,  Парламент-Дээд Рада тарсан. Энэ үеэр 100 гаруй хүний амь үрэгдсэнийг өнөөгийн эрх баригчид Виктор Януковичийн тушаалаар тусгайгийн мэргэн буудагчид буудсан гэж үзэж байгаа юм. Тэгэхэд тусгай “Беркут” салбарын бараг 20 дайчин Их сургуулийн гудамжинд байрлаж байсан гэж мэдээлж байсан юм. Харин Янукович болон “Беркут” салбарын ажилтнууд үүнийг үгүйсгэн өөрсдийгөө буруугүй гэсээр өнөө хүрч байгаа нь энэ.

Янукович  энгийн иргэдийг буудах тушаал өгөөгүй, харин ч цагдаагийн тусгай салааг нийслэл Киевээс гаргах чиглэл өгсөн гэж мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан