Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нидерландад лалын гивлүүр өмсөхийг хориглолоо

Нидерландын парламентын доод танхим нүүр халхалсан хувцас, лалын гивлүүр, толгойн алчуур, цанын баг, дуулга өмсөхийг хориглох тухай хууль баталаа  гэж Reuters агентлаг мэдээллээ.

Энэ хуулиар бол олон нийтийн газар, төрийн байгууллагууд, сургууль эмнэлэгт хүмүүс ийм нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хориглох юм байна. Гэхдээ одоо энэ хуулийг парламентын дээд танхим батлах ёстой.

Хуульд дурдсанаар бол үүнийг зөрчсөн этгээдийг 405 еврогоор торгох юм байна.
Франц, Белги улсуудад нүүр халхалдсан хувцас өмсөхийг хэдийнээ хориглосон бол Болгарт ч гэсэн олон нийтийн газарт толгойн алчуур, гивлүүр зүүхийг хориглоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан