Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Солонгос: Ерөнхийлөгчөө эргүүлж татах санал асуулга 12 сарын 2-нд болж магадгүй
Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн улсынхаа ерөнхийлөгч Пак Кын Хег төрийн тэргүүний албанаас эргүүлэн татах санал асуулгыг арванхоёрдугаар сарын 2-нд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж тус улсын сөрөг хүчний хоёр том төлөөлөл “Тобура” Ардчилсан нам, Ардын намын төлөөлөгчид даваа гарагт мэдэгджээ.
“Лхагва гарагт бид Ерөнхийлөгчийг эргүүлэн татах хуулийн эцсийн төслийг парламентад өргөн барина. Санал хураалт магадгүй баасан гарагт болж магадгүй” гэж намуудын тараасан мэдэгдэлд дурдсан байна.
Намуудын тавьж байгаа гол үндэслэл нь “Пак Кын Хе Үндсэн хууль зөрчсөн”, мөн “Авлига авсан, төрийн нууцыг задруулж улсад хохирол учруулсан” гэж байгаа юм.
Нийгмийн судалгааны Realmeter албаны судалгаагаар ерөнхийлөгчийг тойрсон дуулианы улмаас эрх баригч “Сэнури” намын нэр хүнд долоо хоногийн дотор 2,8 хувиар унаж дөнгөж 16,2 хувь болоод байна гэж даваа гарагт мэдээллээ.
Энд бичсэнээр бол “эрх баригч намын нэр хүнд унаж байгаатай холбоотойгоор сөрөг хүчнийг дэмжих явдал өсч байгаа юм” байна. “Тобура” ардчилсан намын нэр хүнд гэхэд л 2,5 хувиар өсч 33 хувьд хүрчээ.
Өмнөд Солонгосын Прокурорын газар ерөнхийлөгч Пак Кын Хегийн дотнын найз “Чхве Сун Солийн хэрэг” гэгчийг мөрдөн шалгасан дүнгээ арваннэгдүгээр сарын 20-нд тараасан юм. Энэ шалгалтын дүнгээс үзэхэд Чхве Сун Соль, ерөнхийлөгчинй тамгын газрын өндөр албаны хоёр хүнийг авлига авсан, албаны бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж буруутгаж байгаа юм. Тэд солонгосын 50 гаруй компаниас хэдэн арван сая доллларын хөрөнгө завшиж Чхве Сун Солийн хянадаг, зөхөн энэ зорилгоор байгуулсан хоёр санд шилжүүлэн авч байсан нь илэрчээ.
Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар бол ерөнхийлөгч Пак Кын Хе өөрийн найз болон захирагдагчдынхаа энэ үйлдлийг мэдэж байснаар барахгүй бүр өөрөө оролцож байсан гэнэ.
Өмнөд Солонгосын хуульд зааснаар бол үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийг зөвхөн эх орноосоо урвасан хэрэгт л буруутган эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой юм байна. Ийм болохоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн засаг захиргаа энэ бүхнийг нотлох баримтгүй хэрэг гэж байгаа юм.
Энэ бүх дуулианы далбаан дор ерөнхийлөгч Пак Кын Хегийн нэр хүнд дөрвөн хувь болтол унаад байна гэж нийгмийн судалгааны Gallup Korea алба мэдээлж байна.
Ийм байдлаар төрийн тэргүүнээ дэмжиж байгаа иргэдийн хувь хамгийн доод түвшиндээ хүрч, өнөөдөр түүний үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаа хүмүүсийн хувь 93 хувьд хүрээд байгаа юм.

0 Сэтгэгдэл