МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ҮЕД ХҮНСНИЙ ХУДАЛДАА 07.00-22.00 ЦАГТ ЯВАГДАНА
12 дугаар сарын 23-наас ирэх оны нэгдүгээр сарын зургааны өдөр хүртэл нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх гэж буйтай холбоотой гаргасан захирамжийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Нийгэм
Нийслэл, орон нутгийн оношилгооны цэгүүдэд нийт 406 мянган иргэнийг шинжилгээнд хамруулаад байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийгмийн бодлогын байнгын хорооны ээлжит хуралдаанаар Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд зорилтот бүлэг рүү чиглэсэн идэвхтэй тандалтыг өргөжүүлэх чиглэлд авч буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Нийгэм
Такси үйлчилгээний 10 аж ахуй нэгжийн 503 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна
“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан. Үүнд нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ багтаж буй. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа такси үйлчилгээний 10 аж ахуй нэгж бий. Эдгээрийн 503 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд ажиллах юм.
Нийгэм
ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛД ХИЙСЭН АНАЛИЗ
УЧИРЛАХ НЬ:
Юуны өмнө би хуульч биш. Төрийн албаны болоод судалгааны ажлын багаахан туршлагатай. Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Баян-Өндөр сумаас сонгогдоод 2 сарын нүүр үзэж буй. Гэхдээ бас “хэвшсэн ойлголт ёсны” улс төрч бүр биш. Монгол хэл бичгийн мэргэжилтэй. Сонгуульд нам эвслийн гишүүнчлэл, улс төрийн үзэл баримтлалаар бус нутаг усаа дээдэлж, төрт ёсны үзэл санааг эрхэмлэж оролцсон нэгэн.
Нийгэм
Баянзүрх дүүрэгт өчигдрийн байдлаар нийт 6435 иргэн шинжилгээнд хамрагджээ
Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 21- 28-ны хооронд 80,000 – 90,000 иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын мэдээллээр дүүргийн хэмжээнд өчигдрийн /2020.12.21/ байдлаар 6435 иргэн шинжилгээнд хамрагджээ.
Нийгэм
ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД БОГДХАН УУЛАНД ГАРАХ ИРГЭДИЙН ТОО БУУРАХГҮЙ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг чангаруулж 2021 оны 1-р сарын 6-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд аялал зугаалга, амралт, жуулчны баазын үйл ажиллагааны хязгаарлалт хэвээр үргэлжилж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын байгууллагатай хамтран иргэдэд зөвлөмж өгч, хөдөлгөөн хязгаарлалтыг зохицуулан ажиллаж байна.
Нийгэм
Нийслэл, дүүргийн ГХУСАЗЗ цахимаар хуралдлаа
НГХУСАЗЗ 2021 онд есөн дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй нягт уялдаа, нэгдмэл бодлоготой хамтран ажиллана. Иймээс НГХУСАЗЗ-ийн дарга Ж.Батбаясгалан болон зөвлөлийн гишүүд дүүргүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нартай цахимаар хуралдлаа. Уг хурлаар дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн 2020 онд хийсэн ажлын тайлантай танилцаж, 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг сонссон юм.
Нийгэм
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нэмэгдсэн хэдий ч 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-45 см нимгэн байна.
Нийгэм
Хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилчид автомашины QR код авах заавар
Засгийн газрын шийдвэрээр маргаашнаас буюу 23-аас эхлэн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр чиг үүргийг нь хязгаарлаагүй 15 байгууллагаас бусад нь хөдөлгөөнд оролцохгүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд QR зөвшөөрөлтэй автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах юм.
Нийгэм
Баянхонгорт архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов
Өнөөдөр Баянхонгор аймгийн Онцгой комиссын хуралдаан болжээ. Тус хурлаар ард иргэд архи согтууруулах ундааг зохистой хэмжээнд хэрэглэж чадахгүй байгаагаас үүдэн гэмт хэрэг, зөрчил ихсэж буй болоод спорт фитнесс заалуудад хүний бөөгнөрөл тасрахгүй байгаа зэрэг нөхцөл байдлаас үүдэн мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санал дүгнэлтийг /ЭМГ, ЦГ, МХГ, ОБГ/ үндэслэн тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.
Нийгэм