Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ҮЕД ХҮНСНИЙ ХУДАЛДАА 07.00-22.00 ЦАГТ ЯВАГДАНА

12 дугаар сарын 23-наас ирэх оны нэгдүгээр сарын зургааны өдөр хүртэл нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх гэж буйтай холбоотой гаргасан захирамжийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод

- Засгийн газраас тогтоосон 15 чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрнө.

- Хүнсний худалдааг 07.00-22.00 цагийн хооронд явуулна.

- Спиртийн агууламж 18 градусаас доош согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрнө.

- Нийтийн тээврийг халдвар хамгааллын дэглэмд шилжүүлж, ердийн цагийн хуваариар ажиллана. Автобусны карт цэнэглэх явуулын 20 орчим цэг ажиллуулна. Эсвэл иргэд цахимаар картаа цэнэглэх боломжтой.

- Зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллагын 23 мянган автомашины QR код идэвхэжнэ. Бусад нь идэвхжихгүй. Урьд нь ашиглаж байснаас арай өөр загвартай QR код гаргасан бөгөөд үүнийг дахин хэвлүүлэн ашиглана.

- Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн ч QR кодоо дутуу авсан бол тухайн байгууллагын албан бичиг, жагсаалт, бүртгэлийг үндэслэж шинээр код олгоно.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан