Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгорт архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов

Өнөөдөр Баянхонгор аймгийн Онцгой комиссын хуралдаан болжээ. Тус хурлаар ард иргэд архи согтууруулах ундааг зохистой хэмжээнд хэрэглэж чадахгүй байгаагаас үүдэн гэмт хэрэг, зөрчил ихсэж буй болоод спорт фитнесс заалуудад хүний бөөгнөрөл тасрахгүй байгаа зэрэг нөхцөл байдлаас үүдэн мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санал дүгнэлтийг /ЭМГ, ЦГ, МХГ, ОБГ/ үндэслэн тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал,

1. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох /тодорхойгүй хугацаагаар/

2. Караоке, бар цэнгээний газрууд, спорт, фитнесс заалуудын үйл ажиллагааг хаах /тодорхойгүй хугацаагаар/

3. Тусгаарлалтын байруудын тоог нэмэгдүүлэх

4. Халдвар хамгааллын хувцас, бодис, бусад нөөцийг тодорхой тоогоор нэмэгдүүлэх

5. Хогийн цэгт эрүүл мэндийн байгууллагын эрсдэлтэй хог хаягдлыг шатаах зуух байгуулах

6. Иргэдээр халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлж хэвшүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.

Дээрх шийдвэрүүд нь сарын 22-ны өглөөнөөс хэрэгжих эхлэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан