Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖЯ 2020 ОНОО ДҮГНЭЖ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр яамны нийт албан хаагчидтай цахимаар хуралдан улирч буй 2020 оны амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэхээс гадна ирэх жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, зорилго, чиглэлээ тодорхойллоо.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: Хүн төрөлхтний өмнө сорилт болсон Ковид-19 цар тахлаас үүдэн манай салбарт хүнд нөхцөл байдал үүсэн ч бид хамтдаа, хариуцлагатайгаар даваад гарна. Бидэнд тулгараад байгаа нөхцөл байдлаас шалтгаалан маргаашнаас ихэнх ажилтнууд цахимаар ажиллах болж байна. Төрийн ажил тасралтгүй, хэвийн үргэлжилж, ард иргэдэд саадгүй хүрч байх ёстой учраас албан хаагчид энэ чиглэлд анхааран ажиллахыг хүсье. Ирэх 2021 онд ажилтан нэг бүр хариуцлагатай байж, оногдсон ажилдаа идэвх зүтгэлтэй, үнэнч шудрага, сайн ажиллаж салбарынхаа хөгжилд дэвшилд хувь нэмрээ оруулна гэж итгэж байна.”

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан