Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Лаос Улсын нийслэл Вьентьян хотноо зохион байгуулагдаж буй Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдааны хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фомвихантай уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай, түүний дотор Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Хариуд нь Лаос Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фомвихан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад, Лаос Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн 2024 онд Монгол Улсад харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааны ирэх шинэ жарны эхлэлийг тавьж, хамтын ажиллагааны агуулга, чиглэлийг тодорхойлох, улам бүр бэхжүүлэхэд чухал түлхэц болсныг онцлов.

Мөн Монгол Улсын АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцогч улс болох, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх зэрэг монголын талын эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаар болов.

Түүнчлэн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт /ФЕАЛАК/-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад оролцохоо илэрхийлэв.

Талууд хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, цаашид ч уламжлалт байр сууриа хадгалж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа нотлов.

1 Сэтгэгдэл
HAVE YOU LOST YOUR BITCOIN OR FUNDS TO ANY ONLINE SCAM? QUICKLY CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I'd like to express my sincere gratitude to the woman who commented on how she used THE HACK ANGELS RECOVERY EXPERT to recover her bitcoin and return it to her wallet. Coincidentally, I experienced a similar issue and, after losing a total of $1.157 million on a cryptocurrency investment platform, I had been reporting to the Authorities tirelessly for a longtime without getting assistance before I finally got in touch with THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Today, I can attest to their authenticity because, as I type this, I have my lost bitcoin back in my wallet and am in tears of joy. Have you ever been a victim of a scam? I implore you to Contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT. A Certified hacker and Lost Crypto Recovery Expert. Thank God that I found THE HACK ANGELS RECOVERY EXPERT who gave me a remedy that only took 24 hours and I'm grateful for their job well done. I recommend this Expert to any victim who has lost bitcoin to any fake cryptocurrency investment platform. Get in touch with THE HACK ANGELS RECOVERY EXPERT. (support@thehackangels.com) (www.thehackangels.com) WhatsApp +1(520)200-2320) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help.
Хамгийн их уншсан