Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Сайншанд хот Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдлоо
Өнөөдөр Чойр-Сайншандын чиглэлийн 176,4 км урттай хатуу хучилттай авто замыг Зам, тээврийн яам ашиглалтанд хүлээлгэн өглөө. Замын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон бусад албаныхан оролцов. Тус чиглэлийн замыг нээснээрээ Зам, тээврийн яам хоёр дахь аймгийн төвийг Улаанбаатар хоттой авто замаар холбож байгаа юм.
Эдийн засаг
III, IV хорооллын эцсийн уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдлээ
Баянгол дүүргийн VII, XIII хорооны нутаг дэвсгэр Хорооллын эцсийн уулзварыг “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж, өнөөдөр албан ёсоор нээлээ. Тус уулзварын зарим зорчих хэсгийн эгнээ цөөнөөс гадна замын элэгдэл эвдрэл их байсан. Мөн хөдөлгөөний зохион байгуулалт буруугаас шалтгаалан түгжрэл үүсэх, тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, шүргэлцэх зөрчил цөөнгүй гардаг байсныг замын хөдөлгөөнд оролцогчид сайн мэднэ.
Эдийн засаг
Хямд, чанартай барилга хаана босч байгааг “Барилга орон сууц-2013” үзэсгэлэнгээс хараарай
“Барилга орон сууц-2013” үзэсгэлэн яармаг энэ сарын 6-8 өдрүүдэд Мишээл экспо төвд болох гэж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь хүн ам өсөхийн хэрээр байр, орон сууцны эрэлт хэрэгцээ их байгаа энэ үед барилгын үнэ, ханшийг тодорхойлох зорилготой гэж зохион байгуулагчид нь өнөөдөр хэвлэлийнхэнд хандах үеэрээ хэлсэн юм.
Эдийн засаг
П.Ганхуяг: Улсын хэмжээнд нийт хадлангийнхаа 15 хувийг л бэлтгээд байна
Дэлгэр зуны улирал шувтарч хадлан тэжээлээ бэлтгэж, тариа ногоогоо хураах гээд өвлийн бэлтгэлээ яаралтай хангахыг анхааруулан цаг агаар ч сүүлийн хэдэн өдөр эрс хүйтэрлээ. ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуягаас малчид, тариаланчид өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгааг лавлалаа.
Эдийн засаг
Бөхийн өргөөний уулзвараар бүх чиглэлд зорчиж болно
Бөхийн өргөөний зүүн талаар урдаасаа хойш явж буй тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг уулзвараар хөндлөн нэвтрэх, бүх чиг рүүгээ эргэх боломжгүйгээс жолооч нар очих газартаа хүрэхийн тулд наад зах нь 1-2 км илүү явж, цаг зав, шатахуун илүү зарцуулдаг байсан.
Эдийн засаг
Монголоос брэнд болоход хамгийн ойрхон бүтээгдэхүүн ноолуур
Гадаадын хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа” чуулга уулзалт Улаанбаатарт хоёр өдөр үргэлжилж өчигдөр дууслаа. Чуулга уулзалтаар Оюу Толгой төслийн санхүүгийн үйл явц, Тавантолгой энэ жил 7.5 сая тонн нүүрс олборлож, ашигтай ажиллаж чадах эсэх, одоо хэлэлцэх гэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль тогтоомж хөрөнгө оруулагчдад хэр өгөөжтэй байх талаар ярилцав.
Эдийн засаг
Манай улс нийт хэрэгцээнийхээ 25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана
Дэлхийн улс орнууд байгальд ээлтэй технологийг дэмжиж тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах болсон. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 120 гаруй улс сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг дэмжих бодлого боловсруулан ажиллаж байна. Харин энэхүү дэвшилтэт технологийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа мөн эрчим хүчний хомсдолд орж буй манай улсын хувьд байгаль цаг уурын онцлогоо давуу тал болгон эрчим хүч гаргаж авах нь чухал байгаа юм.
Эдийн засаг
Я.Батсуурь: Зүүн цанхийн нүүрсийг пүрэв гарагаас эхлэн шууд тээвэрлэнэт эхэлнэ
Монгол хүн бүр “Эрдэнэс Таван толгой” компаниас хувьцаа эзэмшиж байгаа учир үйл ажиллагааг нь анхааран ажиглах болсон. Нүүрсний үнэ өндөр байсан үед Хятадын “Чалко” компанитай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж урьдчилгаа төлбөрт нь 350 сая ам.доллар авсан. Энэ мөнгийг тухайн үед төр барьж байсан эрхмүүд Монголын ард түмэнд сар бүрийн 21 мянган төгрөг болгоод тараагаад өгчихсөн билээ.
Эдийн засаг
“Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлэг болно
Эрчим хүчний яам Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтран “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлэг маргааш эхэлнэ. Уг хэлэлцүүлэг нь Эрчим хүчний сайд М.Сономпил 2013 оны нэгдүгээр сард ОУСЭХА-ын lll ассемблейд оролцох үеэрээ хамтын ажиллагаа, СЭХ-ний бэлэн байдлын судалгаанд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дагуу хийж байгаа юм байна.
Эдийн засаг
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрөөс 192000 төгрөг боллоо
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талд хэлэлцээр өнгөрсөн дөрөвдүгээр сард болж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 000 төгрөг болгохоор болсон. Үүний дагуу өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээрхээр мөрдөх юм. Тодорхой хэлбэл, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1142 төгрөг 85 мөнгөн болгосон юм. Ийнхүү 2011 оноос мөрдөж эхэлсэн 144400 төгрөгийг өөрчиллөө.
Эдийн засаг
Ургац хураалтын ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгалаа
Ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Мөн ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн засварыг шуурхайлж дуусгах, цахилгаан эрчим хүч татах, шатах тослох материалаар тасалдалгүй хангах арга хэмжээ авахыг Зам тээврийн болон Эрчим хүчний сайд нарт үүрэг болголоо.
Эдийн засаг
Баянхонгор аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо
Баянхонгор аймгийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын нээлт өчигдөр боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын томоохон зорилтын нэг нь аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох юм. Уг зорилтын эхнийх болох Баянхонгор-Арвайхээрийн чиглэлийн авто замын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг,
Эдийн засаг
Сэлэнгийн зарим сумын тариаланчдын ургац хураалт хойшлогджээ
Тариалангийн ангилан хадалтын цаг дөхсөн энэ үед Сэлэнгэ аймгийн Шаамар, Сүхбаатар суманд тариалсан ургацын болц тааруу байгаагаас ургац хураалт хойшлогджээ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Бэлгүүн доодой” компанийн захирал Д.Соёлбаатараас тодрууллаа.
Эдийн засаг
Ноён долларын чөдөр үндэсний үйлдвэрлэл
Валютын ханш өсч, төгрөгийн үнэ цэнэ унасаар намартай золголоо. Өнгөрсөн 30 хоногийн дотор ам.долларын төгрөгтэй харьцах ханш 90 төгрөгөөр нэмэгдэж. Эх үрсийн баяраар 1447 төгрөг байсантай өнөөдрийн 1590 хэмээх ханшийг харьцуулбал 150 орчим төгрөгийн өсөлт харагдана. Өдөр өдрийн албан ханш чангараад байгааг хэрхэх тухай Монголбанкнаас лавлалаа.
Эдийн засаг
Энэ жил 404,6 мянган тонн буудай хураах нь
Монгол улсын ҮХААЯ-наас гаргасан Ургацын урьдчилсан балансаар манай тариаланчид энэ намар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах юм байна
Эдийн засаг