Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх жил гурилын чанар ямар байх юм бол доо

Монгол Улсын ҮХААЯ-наас энэ жилийн ургацын урьдчилсан баланс гаргажээ. Ерөнхий дүнгээрээ энэ жил Монгол  улс улаан буудай, төмс хүнсний ногоогоороо дотоодын хэрэгцээгээ хангахаар урьдчилсан төлөв гарч байгаа юм байна.
Үгүй яахав болж л байна. Иймэрхүү хийрхүү тоог тэртээ социализмын үеэс л ярьж, хөөрцөглөж уриа лоозон болгож, МАН-ын С.Баярын үед залгамжлуулан дэвэргэж ирсэн л дээ.
Үнэн....1980-аад оны сүүлчээр Монгол улс түүхэндээ хамгийн их үр тариа хурааж хадгалах газаргүй болж цэнгэлдэх хүрээлэндээ хурааж байснаас хойш манай газар тариалан сүйрч тариаланчид нь хамраараа газар хатгаж байсан нь үнэн. Тэгээд сүйрсэн газар тариаланг сэргээнэ хэмээн  МАН-ынхан “Атрын гуравдугаар аян” санаачилж ард түмнээс оноо авсан нь ч үнэн.
Үнэн л дээ, гэхдээ ийм гавьяа байгуулж атрын гуравдугаар аяныг сэргээн тариаланчдын сэтгэлийг татсан С.Баярын алдар гавьяа байсан боловч чанарыг анхаарсан нь юу юм бол.
Үнэхээр сөхрөөд байсан газар тариаланг сэргээхийн тулд улсад тушаасан тонн буудай тутмыг  300 мянган төгрөгөөр үнэлэн авч дээр нь 50 мянган төгрөгийн  урамшуулал олгож эхэлсэн нь зөв байсан байж магадгүй.
Ингэснээр тариаланчдын тариа тарих, бүтээгдхүүнээ улсад тушаах сонирхол нэмэгдсэн нь мэдээж. Үүнийгээ ч одоо өнөөх С.Баяр хөөрцөглөн ярьж, тариан талбайд зургаа татуулж, би тарианд хайртай гэж ярьдаг юм билээ.

Гэхдээ тариа огт мэдэхгүй, тарианы болц чанар мэдэхгүй, ямар буудай  ямар гурил болдгийг мэдэхгүй хотын нэг хулигаан ингэж хөөрцгөлдөг нь ямар юм бол.

Түүний ингэж балайрч байсных нь үр уршиг одоо ч үргэлжилж байгаа. Тариаланчид өнөөдөр арвин ургац авах гэж мэрийх нь мэдээж. Гэхдээ социализмын үед чанарыг эрхэмлэж, үтрэм дээр боловсруулж, цэвэрлэж цэвэрхэн, чанартай үр тариа улсдаа нийлүүлдэг байсан тэр уламжлалыг эрхэм С.Баяр бүрмөсөн үгүй хийсэн  л байхгүй юу даа.
Энэ цаг үед үтрэмийнхээ техникийн шинэчлээд, буудайгаа жинхэнэ есоор нь цэвэрлээд жинхэнэ сайн чанарын буудай тушаах гээд явдаг тариаланч, түүнийг нь жинхэнэ ёсоор нь шалгаж нягтлаад хүлээн авдаг газар байсан юм уу. Ийм юм байхгүй байсан ч болохоор улсын нөөцө чаанргүй буудай авсан, хадгалсан хэргээр Ч.Пэрэнлэй, Гантулга нарын хүмүүс хэрэгт орох дээрээ тулаад  энхрий хайрт намынхаа буянаар ялаас мултраад өнөөдөр чанга чанга дуугарч байгаа. Чухамдаа энэ л үед үтрэмийн техникийг сайжруулах, чанартай буудай улсдаа нийлүүлэх сонирхлыг нэгмөсөн үгүй хийж жин л дарж байвал юу ч хамагүй тушаадаг тийм систем бий болгосныг тариаланчид ч ярьдаг. Гэхдээ тэд үүнийгээ чанга яриагүй. Үнэндээ тухайн үед амьжиргаагаа алдаад хөл дээрээ босмоор байсан байсан тариаланчдын буруу гэж юу байхав  дээ. Нэг ч гэсэн кг буудай илүү тушаамаар л байсан хэрэг.
Үнэхээр С.Баяр, МАН-ын зарласан “Атрын гуравдугаар аян”-ы хүрээнд олон тонн будаа тушааж урамшууллын мөнгийг нь авъя гэсэн сэтгэл байснаас биш дээд, нэгдүгээр  гурил болох сайн чанартай буудай нийлүүлье гэсэн сэтгэл тариаланчдад байгаагүй. Үнэндээ ард иргэдийнхээ идэх гурилыг бодохоосоо өмнө өөрийнхөө ашгийг бодсон нь тэр. Тийм л болохоор тэд үтрэм дээр сайн цэвэрлээгүй, хог хаягдалтай, хольцтой, чанаргүй буудайг тэр чигт нь тушааж байсан. Буруу нь ч юу байхав, аваад очсон буудайг нь ямар ч хяналт шалгалтгүй, зүгээр л жингээр нь авч байснаас тэр. Тэгэхээр тариаланчид бол хөөрхий хэдэн төгрөгийн ашгаа бодоод зэрлэгтэй, энэ тэр буудайгаа тэр чигт нь л тушаахаас яахав.
Цаана нь, бүүр дээр нь тооны хойноос хөөцөлдсөн, нэр алдын төлөө гэсэн МАН-ын Засгийн газар байхад чинь, тэр тариаг үтрэм дээр хэд дахин эргүүлээд хог хаягдлаас нь цэвэрлэж цахилгаан, ажиллах хүчний цалин гэж илүү зардал гаргаж байхын хэрэг гэж юу байхав.  Тэгээд ч дахин дахин цэвэрлээд байвал жин нь буурах юм чинь. Үнэндээ тэр үед яг л ийм байсан. Эрх баригчид их буудай авснаа телевиз радиогоор ярьж хөөрцөглөөд л.... С.Баяр тариан талбайд очиж зургаа авхуулаад л .....яг л Ким Ир сен шиг......

Гэтэл улсын нөөцөд байгаа улаан буудайн 80 гаруй хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа тухай мэдээлэл мэргэжлийн хүмүүсээс гарч байхад эрх баригчид таг дуугүй өнгөрч байсан тохиолдол яг энэ үед л тохиож байлаа.
Тэгэхээр энэ жил манай тариаланчид 423.4 мянган тонн үр тариа хураана гэсэн урьдчилсан баланс гарч. Сайхан сонсогдож байна.
Гэхдээ энэ маань улсын нөөцөд хадгалахаар, хэрэгтэй цагт гурилын үйлдвэрт өгөөд сайн чанарын гурил үйлдвэрлэчихээр хог хаягдалгүй чанартай сайн улаан буудай байгаасай билээ.

Цаг агаарын нөхцөл байдлаас  шалтгаалаад болц нь болоогүй буудай байгааг бол одоо яана гэхэв.
Тооны хойноос хөөцөлдсөн, газар тариалан мэдэхгүй хийрхүү улстөрчдөөс болоод тариаланчдаа ч хуурмаг юм руу хөтлөөд, тэд нь ч хэрэглэгчдээ  чанаргүй бүтээгдхүүнээр хуураад байвал ямар сайн байхав дээ.
Харж л байя, ирэх хавар бид ямар гурил идэх юм бол доо, тооны хойноос хөөцөлдөх чинь бас ч гэж гэмтэй шүү дээ.......
Яахав ээ, энэ жил хур бороо элбэгтэй, үр тарианы болц оройтож байгаа нь бол үнэн. Ойрын хэн хоног нар гарахгүй бол үр тариа аарцан болцондоо орохгүй оройтох хандлага байна, гэхдээ энэ бол тооны хойноос хөөцөлдсөний уршиг биш.....

0 Сэтгэгдэл
Бид маш хортой гурил иддэг. Хятдын чанаргүй маш хүчтэй хортой химийн бордоогоор жил алгасахгүй өнжөөхгүй тарьдаг талбайд бордсон будааг цэвэрлэж ялгахгүй хорт бодисоос нь салгахгүйгээр иддэг энэ нь бидний үр хойч удмын санд нөлөөлж байгаад санаа зовж байна. Монголчууд өнөөдөр зөвхөн ашиг бодож, мөнгө харж л тариалан эрхэлж байгаа нь хүн амыг хохироож байна Тэд эх орноо хөрс шороогоо бодохгүй аминчхан үзлээр хандаж байгаагийн хамгийн ойрхоны жишээ: -------- Говь Алтай нутгаас цагаачилж ирсэн хэсэг хүмүүс Сэлэнгэ нутагт хөрсийг нь улаанаар нь эргэтэл тариа тарьж байгаа бөгөөд тэдэнд уринш хийх хөрсийг амраах өнжөөх байгалийн өөриин нь цэвэр экологиоор нь тариа тарих гэдэг ойлголт бүрмөсөн устаж үгүй болсон нь хамаагүй зөвхөн хятад хороор хүчтэй бордож ургуулсан тариаг их үнээр бас дээр нэмэгдэлтэй нь улсад нийлүүлэх нь чухал болжээ.
Бид маш хортой гурил иддэг. Хятдын чанаргүй маш хүчтэй хортой химийн бордоогоор жил алгасахгүй өнжөөхгүй тарьдаг талбайд бордсон будааг цэвэрлэж ялгахгүй хорт бодисоос нь салгахгүйгээр иддэг энэ нь бидний үр хойч удмын санд нөлөөлж байгаад санаа зовж байна. Монголчууд өнөөдөр зөвхөн ашиг бодож, мөнгө харж л тариалан эрхэлж байгаа нь хүн амыг хохироож байна Тэд эх орноо хөрс шороогоо бодохгүй аминчхан үзлээр хандаж байгаагийн хамгийн ойрхоны жишээ: -------- Говь Алтай нутгаас цагаачилж ирсэн хэсэг хүмүүс Сэлэнгэ нутагт хөрсийг нь улаанаар нь эргэтэл тариа тарьж байгаа бөгөөд тэдэнд уринш хийх хөрсийг амраах өнжөөх байгалийн өөриин нь цэвэр экологиоор нь тариа тарих гэдэг ойлголт бүрмөсөн устаж үгүй болсон нь хамаагүй зөвхөн хятад хороор хүчтэй бордож ургуулсан тариаг их үнээр бас дээр нэмэгдэлтэй нь улсад нийлүүлэх нь чухал болжээ.
Bayar aldaa xiijee Negvel ta uy xiisen be
Урамшуулалыг хэн 300 000 төгрөг гээд байна. Бичих юмаа сайн судлаж байгаад бичиж бай ямар ч тарианы мэдлэггүй сэтгүүлч тариа буудайн талаар юм бичнэ гэж ер нь юу байхав дээ.
toonii hoinoos huutseldeh ch sain bish dee, boliosoi bilee.
Хамгийн их уншсан