Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
А.Жаргалсайхан: Монголын уул уурхайД Засгийн газар, Оюу толгой гэсэн хоёр тоглогч, өрсөлдөгч бий боллоо
Эдийн засагч, судлаач А.Жаргалсайхантай эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.
-Эдийн засгийн өнөөгийн байдлыг та судлаач хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-Манай улсад эдийн засгийн богино хугацааны хүндрэл гарсан гэж бодож байна. Дэлхий нийтийн хямрал одоохондоо болоогүй. Манай дотоодын учир шалтгаанаас үүссэн түр зуурын хямралт байдал юм. Энэ хүндрэлийн учир шалтгаан нь тодорхой. Монголын эдийн засаг цөөн салбартай. Эдийн засгийн хэллэгээр бол моно бүтэцтэй байгаа нь уг хүндрэлийн гол шалтгаан болсон. Яагаад гэвэл манай улсын эдийн засгийн 60 хувийг ганц уул уурхайн салбар бүтээж байна.
Ийм том салбар уналтад орохоор эдийн засагт хүндрэл үүсэх нь дамжиггүй. Нэг ёсондоо уул уурхайн салбарыг дагаад эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаж байна гэсэн үг. Энэ салбар орлого олж байвал валют нэмэгдэнэ, олохгүй бол хомсдоно. Үүнээс үүдээд төгрөг, валютын ханшийн савлагаа бий болж байна. Харин манайхан ганц салбарынхаа орлогыг өснө гээд шинжлэх ухаанч бишээр дүгнэж тооцоолоод улсынхаа төсвийг баталчихдаг. Ийм хүлээлтээр төсвөө данхайтал хийгээд буцаагаад зарцуулах гэсэн чинь орлого нь орж ирэхгүй эдийн засагт хүндрэл үүсчихсэн.
Мөн хууль эрх зүйн тогтвогүй орчин, муу хууль гарч байгаа нь эдийн засгийн хүндрэл үүсгэх нэг шалтгаан болсон. Нөгөө талаар манай эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн хөрөнгө оруулалтын дийлэнхийг ганцхан компани удирдаад байна. Энэ Оюу толгой. Монголын уул уурхайн салбарт Засгийн газар, Оюу толгой гэсэн хоёр тоглогч, өрсөлдөгч бий боллоо. Энэ хоёрын хэн нь давамгай байдал олж авах вэ гэсэн өрсөлдөөн ч бас эдийн засгийн хүндрэлд хувь нэмрээ оруулсан юм. Өөрөөр хэлбэл төр засгийн алсын хараагүй бодлогын урхаг гарч ирж байна. Оюу толгой ордыг ашиглах гэрээ маш муу болсон. Ийм учраас хөрөнгө оруулагч тал санаачлагыг гартаа. Манай улсын уул уурхайн талаарх хууль, бодлого чиглэл тааруу учраас, гадаадынхан тоглох нөхцөл бүрдсэн юм. Тэгээд өөрсдөө ялагдаад байна гэдэг нь бидний л алдаа.
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлого чиглэл гаргана гэж байгаа шүү дээ?
-Энэ зөвхөн нэг л арга зам нь. Удирдлага менежмент гэж бий. Би дахиад хэлье. Манай эдийн засгийн удирдлага шинжлэх ухаанч биш. Саахалт айлын гэрийн эзэд нийлж суугаад тэрийг тэгье үүнийг ингэе гээд цээжээрээ ярьдаг шүү дээ. Яг л ийм байдлаар улс орны эдийн засгийн талаарх шийдвэрийг гаргаад байна. Гэтэл улс орны хэтийн төлөв, цаашдын замналыг тодорхойлдог тусгай шинжлэх ухаан бий. Наад зах нь ашигт малтмал, түүхий эдийн үнэ ханшийн төлөв, чиг хандлага, таамаглалыг хийдэг арга ухаан бий. Түүнээс биш арав, зуу, мянгын дотор тоолж чаддаг хүнээс арай өөрөөр хийдэг зүйл. Манай УИХ-ын гишүүд шиг цээжээрээ яриад хийдэг юм биш. Шинжлэх ухааныг үл тоомсорлож цээжний бангаар яриад шийдэж болохгүй. Тухайлбал, дөрвөн жилийн өмнө байгуулсан Оюу толгойн гэрээний хор уршиг одоо ингээд л гарч ирж байна. Манай улсын шийдвэр гаргагчид энэ алдаа дутагдалаа ухаарч засах ёстой.
-Гадаад валютын төгрөгтэй харьцах ханш огцом өсөөд байлаа. Эдийн засагч, судлаачын хувьд валютын ханшийн өсөлтөд ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөдөр нэг ам.доллар 1560 төгрөг боллоо гэж байна. Үүнийг дөрвөн жилийн өмнөх ам.долларын ханштай харьцуулж үзье. 2009 оны дөрөвдүгээр сард нэг ам.доллар 1800 төгрөгт хүрсэн. Тухайн үед 2008 оны эдийн засгийн хямрал ид үедээ орж байсан юм. Тэгэхээр дөрвөн жилийн өмнөх төгрөг өнөөдөр нэлээд хэмжээгээр суларсан. Жишээлбэл тэр үеийн 100 төгрөг өнөөгийн 150 төгрөгтэй тэнцэнэ гэж бодоод үзье. Энэ нарийвчилж тооцсон тоо биш. Зүгээр л жишээ татаж хэлж байгаа юм. Одоо төгрөг ингэж суларсан байхад нэг ам.доллар 1560 төгрөгтэй тэнцэж байна гэдэг нь тийм аюултай зүйл биш. Харин ч дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал гайгүй тогтож байгаа ханш юм. Хүмүүс 1450 байж байгаад 1560 төгрөг болохоор огцом өслөө гээд байна.
-Эдийн засгийн түр зуурын хүндрэл бэрхшээл тохиолдлоо гэж та хэллээ. Үүнийхээ аль хавьд нь явна. Хурдан туулаад гарах ямар арга зам байгаа бол?
-Хүндрэл бэрхшээлээс гардаг олон арга бий. Сонгодог арга нь Засгийн газар дотоод нөөц бололцоогоо ашиглаад бонд гаргаж болно. Эндээс олсон мөнгөөрөө төсвийн алдагдалаа нөхөж ажлын байраа хадгалж үлдэх, шинээр бий болгоод төлөвлөсөн ажлуудаа хийх ёстой. Үүнээс гадна Монгол Улс валют, алтны нөөцтэй. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. Валютын нөөцөө ашиглаж үе үе интервенц хийж байна л даа. Тэгээд эдийн засгийнхаа удирдлагыг сайжруулж аль болох алдагдалгүй ажиллах хэрэгтэй. Удирдлагаа сайржуулна гэдэг шинжлэх ухаанчаар хандах явдал. Түүнээс биш нэг өрх орлого зарлагаа тооцоод алдаж оноод явахаас арай өөр зүйл юм. Манай эдийн засагт цагаан захтнуудын хулгай нүүрэлчихэж. Тэрбум турбумаар нь гулсуулсан хэрэг ар араасаа гарч байна. Ингээд байвал энэ улсын эдийн засаг юу болох билээ. Хулгай хийх бололцоог хаах, алдагдалыг нь дор нь илрүүлэх, хяналтаа сайжруулах, хатуу тэмцэж чанга цээрлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хорь, гуч, дөчин тэрбум төгрөг гулсуулсан 10 хүн гараад ирлээ гэж бодоход л 300, 400 тэрбумд хүрээд шүү дээ. Сайн цээрлүүлэхгүй болохоор болдог юм байна гэсэн бодол зарим хүмүүст төрүүлж ийм хулгай тасрахгүй гэсэн үг.
-Манайхан сүүлийн үед дэлхийн эдийн засгийн байдалтай холбоотой тэглээ ингэлээ гэж ярих болсон. Тэгэхээр олон улсын эдийн засгийн байдал өнөөдөр таны бодлоор ямар байна вэ?
-Дэлхийн эдийн засаг 2008, 2009 онд унасан. Тэгээд 2010 оноос сэргэж эхэлсэн. Гэтэл том тоглогч европын эдийн засаг муудсан юм. Бусад томоохон тоглогчдын эдийн засаг айхтар унаагүй. Тогтвортой төвшинд явж байгаа. Жишээлбэл АНУ-ын эдийн засаг тогтвортой байна. Японых сэргэх болсон. Хятадын эдийн засгийн өндөр өсөлт бага зэрэг буурсан ч долоон хувиас доош ороогүй. Энэ өндөр өсөлт. Бразил, ОХУ-ын эдийн засаг эрчимтэй өсч байна. Манайх хойд хөршийн эдийн засаг хэмжээгээрээ дэлхийд айргийн тавд орж ирлээ. Иймд томоохон эдийн засаг нь хэвийн, өсөлтийн төвшингөө тогтвортой хадгалж байгаа гэж үзэж болно. Ганцхан европын эдийн засагт өсөлт гарахгүй хямралтай байгаа юм. Тэгэхээр дэлхийн эдийн засагт одоохондоо гүн хямрал алга.
-Ашигт малтмалын үнэ өсөх хандлага байна уу?
-Түүнийг хэрэглэдэг үйлдвэрлэгч улсуудын эдийн засгийн байдалтай холбоотой. Хятад дэлхийд хоёрт ордог эдийн засагтай томоохон үйлдвэрлэгч орон. Эдийн засгийн өсөлт нэмэгдээд ирэхээр ашигт малтмалын эрэлт үүсч үнэ өсдөг. Би ашигт малтмалын үнэ ханшийн талаар судалж, таамаг дэвшүүлдэг мэргэжилтэн биш учраас хэдийд өсч буурах төсөөллийг хэлж чадахгүй. Ганц баримжаа бол ашигт малтмал хэрэглэдэг үйлдвэрлэгч орнуудын эдийн засгийн сэргэлт, өсөлтийн хурдтай үнэ ханш нь холбоотой. Үүнээс гадна биржийн тоглолт гэж бий. Томоохон тоглогч нар богино хугацаанд худалдан авалтаа бууруулж бүтээгдэхүүний үнийг хангалттай унагаж байгаад ашиг олох зорилгоор гэнэт бөөнөөр нь худалдан авалт хийдэг явдал гардаг. Гэхдээ ийм явдал түр зуурын богинохон мөчлөгтэй. Манай эдийн засагт гол орлого олж ирдэг зүйл нь нүүрс. Гэтэл ганцхан худалдан авагчтай. Энэ нь тэр чигээрээ эрсдэл. Гадаад худалдаанд гадны ноёрхол тогтсон эсэхийг хэмждэг Хершманий индекс гэж байдаг. Энэ индексийн зарчмаар дор хаяж дөрвөн тэнцүү хувьтай нийлүүлэгч, тоглогчтой байж гадаад худалдааг ямар нэг улсын болон компанийн эрхшээлд ороогүй гэж үздэг. Гэтэл манай улс нүүрсээ ганцхан улсад борлуулдаг. Тэгэхээр энэ индексээр нүүрсний худалдааны хувьд бусдын эрхшээлд бүрэн орсон гэж зааж байгаа юм.
-Тэгэхээр хоёр их гүрний дунд далайд гарцгүй манай улсын хувьд олон зах зээлтэй байна гэдэг хэцүү юм биш үү?
-Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэх, амжилт олох гарц олон байгаа. Ганцхан түүнийгээ бодож төлөвлөхгүй, зорилго байхгүй, санаачлаггүй байна шүү дээ. Наад зах нь импортоор авдаг олон бүтээгдэхүүнээ дотоодын жижиг дунд үйлдвэрүүдээрээ хийлгээд хэрэглэх боломж бий. Жижиг дунд үйлдвэрлэгч нарт энэ онд 60, 70 тэрбум төгрөг улсын төсвөөс хуваарилна гэсэн амлалт гарсан. Энэ биелэхгүй. Яагаад гэвэл уул уурхайгаас их мөнгө олно гэсэн хүлээлтээр төлөвлөсөн дүн байх. Тийм технологи байна. Япон, Солонгост ажиллаж байсан хүмүүс сайн технологи эзэмшээд ирсэн. Тэгээд үйлдвэрлэл эрхлэх гэхээр санхүүжилт, төрийн зөөлөн бодлого алга. Тэднийг дэмжээд өгвөл зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох бололцоотой. Импортоор авдаг бүтээгдэхүүнээ өөрсдөө хийдэг болчихвол манай гадаад худалдаа ашигтай гарна. Бид олсон ам.доллараа гадагшаа урсгах биш дотооддоо хуваарилдаг болчихвол нөгөө валютын ханшийн савлагаа алга болно. Манай хэрэгцээ их бага л даа. Иймд жижиг дунд үйлдвэрлэгчид маань хэрэгцээгээ хангах бүрэн бололцоо бий. Үүнээс гадна оюуны бүтээл, шинэ технологи хийх асар их боломж байна. Бид ганц нүүрс ашигт малтмалын үнэд баригдаад суугаад байж таарахгүй. Технологи гэдэг манай хөгжлийн ирээдүй. Үүнийг хэр хөгжүүлж чадна тэр хэмжээгээр манай эдийн засаг өсч дэвжинэ. Жишээлбэл Изриаль улс манайхаас хэд дахин бага газар нутагтай. Хүн амын хувьд хоёр дахин илүү. Байнгын дайн дажин дунд амьдардаг, хөрш зэргэлдээ улсуудтайгаа тааламжгүй харьцаатай. Энэ орны нэг залуугийн байгуулсан технологийн компанийг АНУ-ын тэргүүн баячуулын нэг 4.5 тэрбум ам.доллараар авч байна. Энэ мөнгө манай улсын ДНБ-ий тэн хагастай тэнцэж байгаа юм. Тэгэхээр энэ явдал хүний оюуны чадавхи боломж ямарыг илтгэж байгаа биз дээ. Технологи бүтээдэг хүмүүс өнөөдөр ийм үнэтэй байгаа юм. Манай залууст ийм бололцоо бий. Төр засаг бодлогоо технологи гэдэг зүгт чиглүүлж улс орноо залах хэрэгтэй. Түүхий эд худалдаалах түр зуурын явдал. Хамгийн гол нь эндээс олсон мөнгөө үр бүтээлтэй зарцуулах учиртай.
-Энэ жил төсвийн орлого нэлээд тасарлаа. Эдийн засагчийн хувьд та ирэх жилийн төсвийн дүр төрх ямар байх бол гэж харж байна вэ?
-Яах вэ энэ жилийн төсвийн төлөвлөгөө тасарч, биелдэг ч бай болж таарна. Ирэх оны төсвөө хийхдээ эдийн засагч эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн болон судалгааны байгууллагуудаа оролцуулаад бодитой, баримжаа судалгаатай гаргах хэрэгтэй. Тэгээд хэлэлцэж батлахдаа сайтар судалж боловсруулсан төсвийн төсөл дээр УИХ-ын гишүүд маань дураараа авирлахгүй хандаасай. Ядаж нэг жилийн цаадахыг урьдчилан харж тодорхой эрсдэл байгаа гэж үзээд түүнийг тооцох нь чухал. Төсөв хийнэ гэдэг нэг хэрэг. Энэ нь төрийн нэг жилийн зардлыг л төлөвлөж байна гэсэн үг. Гэтэл улс гэдэг төсвөөсөө том зүйл. Иймд бид төсвөөс гадна эдийн засгаа нэг, хоёр жилээр төлөвлөж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төсвөөс гадна төрийн бус асар том аж ахуйн эдийн засаг бий. Үүнийг төлөвлөхгүй бол урагшаа явахгүй. Судлаач, их сургуулийн багш гээд чадварлаг эдийн засагчдаар ийм төлөвлөгөө төсөөлөл хийлгэх шаардлага бий гэж бодож байна. Монголчууд бид тодорхой зорилго чиглэл, эрсдэл тооцохгүй өдий хүртэл явж ирлээ. Үүний гор яаж гардгийг амссан ч засахгүй байгаа нь харамсалтай.
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
-Манай улсын уул уурхайн талаарх хууль, бодлого чиглэл сул дорой байгаа нь гадаадынханд илүү их бололцоо олгодог-

0 Сэтгэгдэл
qwerty

2013.08.28
2013.08.28