Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жил 404,6 мянган тонн буудай хураах нь

Монгол улсын ҮХААЯ-наас гаргасан Ургацын урьдчилсан балансаар манай тариаланчид энэ  намар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн  тосны ургамал, 21.0 мянган тонн  малын тэжээлийн ургамал тус тус хураан авах юм байна  гэж ХХААХҮЯ тогтоосон байна. Энэ нь нэг га-гаас дунджаар 14.8 цн буудай, 140.2 цн төмс, 135.5 цн хүнсний ногоо, 8.2 цн тосны ургамал, 17.4 цн  малын тэжээлийн ургамал авна гэсэн үг юм байна.
Өнгөрсөн хавар улсын хэмжээгээр 293.4 мянган га-д үр тариа, үүнээс 276.6 мянган га-д буудай, 15.1 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 79.4 мянган га-д тосны ургамал, 11.9 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 407.4 мянган га-д тариалсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан