Жолоодох эрхийг хассан тохиолдолд хугацаа дуусахаас өмнө сэргээх боломжгүй
ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
Хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна
Э.Анхбаяр: Ирэх долоо хоногт менингококкт халдварын эсрэг 2000 тун вакцин ирнэ
Нийтийн тээврийн үйлчилгээнд “Ub smart card”, “Ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна
ЗГ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулахыг даалгалаа
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана
Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа
Монголбанк 2025 оны 1 дүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авлаа
“Монгол Улсын нийслэл-385, Үндсэн хууль-100, Улаанбаатар хот-100” архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран 11 дүгээр сарын 18-27-ны хооронд зохион байгуулж байна.Энэхүү үзэсгэлэнгийн үзмэр нь хэсгээс бүрдэх юм. Тодруулбал,
- 1639 онд Өндөр гэгээн Занабазарын “Шар бөсийн орд” байгуулагдаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын шав тавигдсанаас эхлээд Өргөө, Их Хүрээ, Нийслэл Хүрээ хэмээн нэрлэгдэж байсан үед холбогдох үзмэрүүд тавигдсан. Үүнд, Өндөр гэгээн Занабазарын хөрөг зураг, Өндөр гэгээн хийгээд Эрдэнэ зуугийн хийдийн түүхэнд зориулсан сурвалж зохиолын хуулбар, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Анхны Өргөө”, “Хүрээний нүүдэл” уран зураг, хутагтын “Ривогэжайганданшаддувлин“ хийдийн уран зураг, Их Хүрээг Сэлбийн хөвөөнд суурьшуулсан, Хүрээний хурал номын гол хэсгээс Хятад худалдаачдыг нүүлгэн шилжүүлсэнд холбогдох архивын баримтыг байрлуулжээ.
- 1924 онд нийслэл хотын Түр, Жинхэнэ захиргааны анхны дарга М.Баярын гэрэл зураг, Нийслэл Хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрийдэх, хотын түр захиргааг жинхэнэ захиргаа болгох тухай Улсын Анхдугаар Их Хурлын тогтоол, нийслэлийн Түр Захиргааны дарга, гишүүдийг сонгож томилсныг баталсан Хороодын төлөөлөгчдийн хурлын тогтоол, Түр захиргааны дүрмийг баталсан Ардын Засгийн газрын хурлын тогтоол, Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм, Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм, Улаанбаатар хотын олон хороодын дарга нарын дагаж явах дүрмийн бичмэл болон хэвлэмэл эх, Нийслэлийн Түр, жинхэнэ захиргааны тамга, 15 дугаар хорооны захирлагын тэмдэг, Нийслэлийн хороодын төлөөлөгчдийн анхдугаар хурлын тогтоол, Хотыг сайжруулах комиссын хурлын тогтоол, хотын жинхэнэ харьяат болохыг хүсэгчид, хотын амьдралыг харуулсан баримт, гэрэл зургийг байрлуулсан байна.
- 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хууль, Үндсэн хууль зохиох бэлтгэл ажил, Анхдугаар Үндсэн хуулийн төсөл зохиох комиссыг томилсон тогтоол, Д.Бодоо, Ж.Цэвээн нарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, Анхдугаар Үндсэн хуулийг баталсан Улсын Их Хурлын тогтоол, Үндсэн хууль зохиох комиссын гишүүд болон Үндсэн хуулийн төслийг боловсруулах, баталсантай холбогдох гэрэл зургийг байрлуулжээ. Үзэсгэлэн Хангарди ордны "Б" байрны нэг давхарт энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 Сэтгэгдэл