Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үүнээс хойш “NOKIА” гар утсыг Microsoft үйлдвэрлэнэ

Microsoft компани Nokiа-гийн гар утас үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийг худалдан авах болсноо компаниас хийлгэсэн хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Гар утасны  үйлдвэрлэлийг бүхэлд  тус компани ойролцоогоор 3,79 тэрбум евро буюу таван тэрбум орчим доллар авч  байгаа бол патентыг нь бас 1,65 тэрбум еврогоор авчээ.
            
Nokiа-гийн өнөөгийн ерөнхий захирал Стивен Элоп цаашдаа Microsoft-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллах юм байна. Гэхдээ тэрээр гар утас үйлдвэрлэлийнхээ ажлаар дагнах гэнэ.

1865 онд финляндын уулын инженер Фредерик Идестийн байгуулсан цаасны үйлдвэр 1871 онд Nokiа  нэр авч 1989 оноос гар утас үйлдвэрлэлээр оролдож 1992 онд үүрэн телефоны анхны Nokiа 1011 утас үйлдвэрлэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан