Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Клинтоныг хувийн хаягаас нь болж ХМТ байцаав
CNN телевизийн мэдээлснээр бол хууль сахиулагчид урьдчилсан мөрдөн байцаалтыг долдугаар сарын 18, 25-нд болох Бүгд найрамдах болон Ардчилсан намын их хурлын өмнө дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Хэрэв Хиллари Клинтон буруутай нь тогтоогдвол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам өөр хүн нэр дэвшүүлэх хэрэгтэй болно.
Эрүүл мэнд
БНАСАУ-д дахиад л олон нийтийн сүрт жагсаал болж баярлалаа
Цуглаан дээр Ардын дээд хурлын тэргүүлэгчдйин дарга Ким Ён Нам хэлсэн үгэндээ “Ким Чен Уныг төрийн өндөр албанд сонгосон явдал тус улсад түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо” гээд арми, ард түмнийг “Чучхегийн хувьсгалт үзэл санааг төгс ялуулах, хүчирхэг социалист гүрэн байгуулах, эх орноо нэгтгэхийн төлөө БНАСАУ-ын удирдагчийг нягт тойрон хүрээлэх”-ийг уриалжээ.
Арга хэмжээнд оролцогсод нам төрийн өндөр албан тушаал бүхий Ким Чен Унд үнэнчээ илэрхийлжээ.
Эрүүл мэнд
Латвид нацистуудад зориулсан хөшөө босгоно
Германы фашистууд Латвийг 1941 онд эзэлж, 1944 он хүртэл хяналтдаа авч байссан юм. Гэхдээ үүний өмнө 1940 онд Зөвлөлт холбоот улс Латвийг эзэлж аваад түрэмгийлж байсан гэж олон нийтийн болон улс төрийн зарим зүтгэлтэн үздэг юм. Харин оросын засгийн газар, эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.
Эрүүл мэнд
Европын холбоог дэмжигч 30 мянган хүн Лондонд жагслаа
Европын холбооноос гарахыг хүсэгч тал санал асуулгын өмнө арга заль, ов мэх, айлган сүрдүүлэх гээд бүхий л арга хэрэглэж санал асуулгыг зохион байгуулсан. Ийм л учраас энэ бүхнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхээр 30 мянган хүн санал нэгдэн гудамжинд гарсан нь энэ гэнэ.
Эрүүл мэнд
Хэвлэлд: Стамбулд болсон халдлагаас чеченьчүүдийн ул мөр олдлоо
Туркийн Стамбул хотын Ататюрк олон улсын нисэх буудалд халдлага зохион байгуулагчдын нэг нь алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд элссэн Оросын Чечениэс гаралтай Ахмет Чатаев гэгч байсан гэж туркийн Yeni Safak сонин орон нутгийн цагдаагийн газрын эх сурвалжаас авснаа мэдээлжээ.
Эрүүл мэнд
Санал асуулгын дараанаас үзэн ядах гэмт хэрэг эрс өслөө
Цагдаагийн дарга нарын Үндэсний зөвлөлийн төлөөлөгч Сара Торнтон бүх нийтийн санал асуулгын үеэс өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг хүртэлх хугацаанд ийм гэмт хэрэг 331 удаа гарсан гэжээ. Торнтоны хэлснээр бол өдөрт дунджаар ийм халдлага 47 удаа гарч байна. Гэтэл ердийн үед бол долоо хоногт ийм хэрэг 63 бүртгэгддэг байсан гэжээ.
Эрүүл мэнд
АНУ-ын хамгийн баян 25 айл 722 тэрбумын хөрөнгөтэй
Жагсаалтын эхэнд Walmart сүлжээ дэлгүүрийн эзэн Уолтоны гэр бүл 130 тэрбумын хөрөнгөөрөө орж Forbes сэтгүүлийн баяцуулын жагсаалтыг гурав дахь жилээ тэргүүлж байгаа юм. Түүний хөрөнгө өнгөрсөн жил 149 тэрбум байсан ч нэлээд хэсгийг буяны үйлст зарцуулсан юм байна.
Эрүүл мэнд
Туркийн тагнуул нисэх буудалд халдлага болохыг урьдчилан мэдэж байсан
Туркийн телевизийн CNN Turk сувгийн мэдээлснээр бол тагнуулчид энэ мэдээллээ улс орны удирдлага, бүрэн эрх бүхий бүхий л байгууллагад өгсөн гэнэ. Тэд бүр ийм халдлага болж мэдэх хэд хэдэн газар, байрлал, түүн дотор стамбулын Ататюрк нисэх буудлын нэрийг гаргаж өгч байжээ.
Эрүүл мэнд
Ким Чен Ун БНАСАУ-ын төрийн албан ёсны удирдагч боллоо
Ким Чен Уныг БНАСАУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүний шинэ албанд томилсноор тэрээр Умард Солонгосын албан ёсны бүрэн эрхт тэргүүн боллоо гэж Өмнөд Солонгосын Седжон хааны нэрэмжит Солонгос үндэстнийг нэгтгэх хүрээлэнгийн стратегийн хэлтсийн дарга Чон Сон Чан үзэж байна.
БНАСАУ-ын Ардын дээд хурлын чуулганаар Төрийн байгуулалтын бүтцийг баталж Ким Чен Уныг Төрийн зөвлөлийн дарга буюу өөрийн нь өвөг Ким Ир Сений ерөнхийлөгчийн албатай дүйх тушаалд томилжээ.
Эрүүл мэнд
Стамбулын нисэх буудалд дэлбэрэлт болж 50 хүн амь алдлаа
Туркийн Стамбул хотын олон улсын Ататюрка нисэх буудалд болсон цуврал дэлбэрэлтийн улмаас 50 орчим хүн амь үрэгдэж 106 хүн шархадлаа гэж туркийн өндөр албаны хүний эх сурвалжаас авсан мэдээллээ Ассошиэйтед Пресс агентлаг дамжууллаа. Харин Туркийн Хуульзүйн сайд болохоор халдлагын үеэр 31 хүн амь алдаж 147 хүн шархадсан гэсэн тоо хэлжээ.
Эрүүл мэнд
Пак Кын Хе: Умардын пуужин Өмнөд Солонгосын иргэдэд аюул заналхийлж байна
“Умард Солонгос цөмийн боловсруулалт хийж пуужин туршиж, манай ард иргэдийн амьдралд хэзээ ч аюул учруулж болохоор байгаа энэ бүхий л баримтад тун нухацтай хандах ёстой” гэж Ерөнхийлөгчийн хэлснийг өмнөд Солонгосын мэдээллийн Рёнхап агентлаг иш татжээ.
Эрүүл мэнд
Украин, НАТО-гийн хамтарсан цэргийн томоохон хээрийн сургууль эхэллээ
“Украины нутагт болох олон үндэстний хээрийн сургуулиудад украин улсаас 12,5 мянган цэргийн албан хаагчаа оролцуулахаар төлөвлөж байна” гэж Батлан хамгаалахын эх сурвалж тэмдэглэжээ.
Харин украины цэрэг дайчид Румынд болох Saber Guardian и Light Avalanche, Литвад болох Flaming Thunder и Flaming Sword, Босни Герцеговинад болох REGEX-2016, Польшид болох команд штабын Anaconda сургуулиудад оролцох юм.
Эрүүл мэнд
Британийн санал асуулгын дараа Дэлхийн баяцуул 127 тэрбум доллараа алдлаа
Их Британи улсад болсон бүх нийтийн санал асуулгаар тус улс Европын холбооноос гарахаар шийдвэрлэсний дараа манай дэлхийн хамгийн баян 400 хүн 127,4 тэрбум доллараа алдсан байна.
Баасан гарагт дэлхийн олонхи хөрөнгийн биржид уналт ажиглагдсан нь эднийг ийм алдагдалд хүрэхэд нөлөөлжээ.
Эрүүл мэнд
Их Британийг Европын холбооноос гарахад Шотланд садаа болж магадгүй
Их Британид пүрэв гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар санал өгсөн нийт иргэдийн 51,9 хувь нь Европын холбооноос гарах нь зүйтэй гэсэн санал өгсөн юм. Харин Шотландын иргэдийн 38 хувь нь британичуудтай санал нэг байсан бол 62 хувь нь Их Британи Европын холбооноос гарах хэрэггүй гэсэн санал өгсөн юм.
Эрүүл мэнд
ОХУ-аас Египетэд далавчит пуужинтай хөлөг бэлэглэлээ
Оросын цэрэг техникийн хамтын ажиллагааны холбооны мэдээлснээр ОХУ, Египеттэй нийтдээ 3,5 тэрбум долларын зэвсгийн худалдааны гэрээ 2014 оны есдүгээр сард байгуулсан юм байна. “Ростех”-ийн ерөнхий захирал Сергей Чемизов үүнд зөвхөн буудлагын зэвсэг төдийгүй агаараас эсэргүүцэн хамгаалах, артиллерийн зэвсэг багтаж байгаа гэв. Египет цаашдаа МиГ-35 сөнөөгч онгоц хэд хэдийг худалдан авах юм байна.
Эрүүл мэнд
Хятадад хар салхины улмаас 99 хүн амь алдлаа
Хятадын Зянсу мужид өнгөрсөн 50 жилд болж байгаагүй хүчтэй хар салхи дэгдсэний улмаас 99 хүн амь алдаж, 840 хүн бэртэж гэмтэн, 1500 орчим хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрчээ.
Яньчэн хот, хөрш районуудад аврах багийнхан ажиллаж, барилга байшингийн нуранги дороос эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа ч амь үрэгдэгсдийн тоо улам нэмэгдэх нь хэмээн эрх баригчид сэтгэл зовниж байна.
Эрүүл мэнд
Тэтгэврийн 200 гаруй хүнийг залилсан луйварчдыг баривчиллаа
“Зальтнууд тэтгэврийн хөгшчүүлийн “Дайны хүүхдүүд” нэртэй төсөлд хамруулна, амралтын бичиг, 10-15 мянган рублийн тэтгэлэг олгоно хэмээн амладаг байж. Ингэж тэтгэлэг олгоход зайлшгүй хэдэн асуултад хариулах ёстой гээд үүндээ банкны картынх нь нууц дугаарыг бичүүлж авдаг байжээ. Ингэж бүх мэдээлийг нь авсны дараа банкин дахь мөнгийг нь авдаг байсан” гэж ОХУ-ын Дотоод яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волк хэлсэн байна.
Эрүүл мэнд