Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Латвид нацистуудад зориулсан хөшөө босгоно


1941 онд хотыг “чөлөөлсөн” немцийн дайчдад зориулсан хөшөөг Пардаугавае дахь улаан армийн дайчдын хөшөөний эсрэг талд байрлуулан босгоно гэж Латвийн хууль тогтоох дээд байгууллага Сеймийн депутат Александр Кирштейнс өөрийн твиттертээ бичжээ.
 
Германы фашистууд Латвийг 1941 онд эзэлж, 1944 он хүртэл хяналтдаа авч байссан юм. Гэхдээ үүний өмнө 1940 онд Зөвлөлт холбоот улс Латвийг  эзэлж аваад  түрэмгийлж байсан гэж олон нийтийн болон улс төрийн зарим зүтгэлтэн үздэг юм. Харин оросын засгийн газар, эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.

Балтийн гурван орныг Дэлхийн хоёрдугаар дайны эхээр ЗХУ өөрийн бүрэлдхүүндээ оруулсныг энэ  орнууд өнөө ч түрэмгийлэл гэж үздэг юм. Ийм ч учраас 2015 онд Латви, Литва, Эстони улсууд “Зөвлөлтийн булаан эзлэлтийн үеийн хохирол”-ыг нөхөн төлүүлэх тухай меморандумд гарын үсэг зурсан юм. Энэ ч дагуу Латвид “Зөвлөлтийн булаан  эзлэлтийн үеийн хохирол” тооцох улсын комисс байгуулан ажиллуулж байгаа. Рута Паздере тэргүүтэй энэ комисс Зөвлөлт засгийн жилүүдэд Латви улсад 300 тэрбум еврогийн хохиролд учирсан гэж тооцоолж гаргасан байдаг. Уг нь үүний өмнө Зөвлөлт холбоот улсаас Латвид учруулсан хохирол 185 тэрбум евро гэж мэдэгдэж байсан юм.

Оросууд ч зүгээр байсангүй, жинхэнэ коммунист аргаараа тэмцэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны олон нийттэй харилцах албаны дарга   Мария Захарова өөрийн фейсбүүк дэх бичигчдийнхээ дунд “Зөвлөлтийн булаан эзлэлтийн үеийн хохирол” гэгчийн эсрэг хамгийн оновчтой хариу тайлбар хийхийг уриалж, уралдаан зарлаж байлаа.  
ОХУ-ын Төрийн Думын Олон улсын асуудлаарх байнгын хорооны дарга Алексей Пушков ч бас Зөвлөлт холбоот улсын учруулсан хохирлын тухай тооцоотойгоо хамт Европын холбооны үед латвийн 200 мянган иргэн эх орноосоо зугтсан тухай хариу өгөх хэрэгтэй гэж доог хийжээ.

Латвид нацизмын үеийн түүхийг нэг биш удаа эргэн дурсч янз бүрийн арга хэмжээ зохион байгуулсаар байдаг. Нийслэл Рига хотноо  латвийн Ваффен СС легионд оролцогсдын марш жагсаал жил бүр болдог юм.
Одоо нацистуудад зориулсан хөшөөг зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөний дэргэд босгохоор Сеймийн депутат санал гаргаад байгаа нь энэ. Депутат Александр Кирштейнс твиттертээ “германы цэргүүд 1941 оны долдугаар сард  Рига хотыг большевикуудын эзэнт гүрнээс чөлөөлсөн” гэж бичжээ.

Харин ямагт оросын талыг баримталдаг Рига хотын дарга Нил Ушаков үүний хариу болгож фейсбүүктээ “Саша, хар өглөөгүүр бүү согтуур. Уулаа ч гэсэн твиттертээ битгий бич” гэж бичсэн байна.
Нил Ушаков үүний өмнө зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөөг буулгахыг бас эсэргүүцэж байсан юм.

Тэгэхэд Рига хотын Узварас цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дахь Узварас талбайгаас зөвлөлтийн дайчдын хөшөөг буулган зайлуулж  дайны өмнөх байдлаар нь сэргээн тохижуулах  санаачилгыг олон нийт гаргасан ч Сеймийн мандатын комисс энэ санал санаачилгыг авч үзэхээс татгалзаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Оросын дээрэмчид монголын 100 000 иргэний амь нас амьдал ахуйг сҮйтгэсний төлөө 100 тэрбумыг төлөх ёстой
Хамгийн их уншсан