Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Европын холбоог дэмжигч 30 мянган хүн Лондонд жагслаа
Их Британи улс Европын холбооноос гарахаар шийдвэрлэснийг эсэргүүцэж жагсагчдын тоо 30 мянга давлаа гэж зохион байгуулагчид болон Лондон хотын захиргаа мэдээллээ. Харин британийн хэвлэлүүд энэ тоог 40 мянга гэсэн байна.
Бямба гарагийн үдээс өмнө гэхэд Гайд-паркийн ойролцоо хэдэн арван мянган хүн цугларч гартаа Европын холбооны гишүүн хэвээр байхыг уриалсан уриа лоозон барин парламентын байшин хүртэл жагсаалаар явсан байна. Энэ арга хэмжээгээ тэд “Европын төлөөх марш” гээд бүх нийтийн санал асуулгаар улсаа Европын холбоонд хэвээр байлгахаар санал өгсөн хүмүүс нэгджээ. Энд төрийн албан хаагчид, цагдаа нар, бизнесийн болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцжээ. Ийм арга хэмжээ английн бусад хотуудад ч бас болсон байна.
“Санал асуулгын үр дүнгийн талаар бид санал бодол, цаашид юу хийх ёстой гэдгийг илэрхийлэхийг хүсч байна. Бүх нийтийн санал асуулгын дүн бол эцсийн шийдвэр биш гэж үзэж байгаа бүхний дуу хоолойг нэгтгэхийн төлөө бид энэ арга хэмжээг зохион байгуулж байна” гэж марш зохион байгуулагчдын нэг хошин шогийн жүжигчин Марк Томас сэтгүүлчдэд хэлсэн байна.
Түүнийхээр бол Европын холбооноос гарахыг хүсэгч тал санал асуулгын өмнө арга заль, ов мэх, айлган сүрдүүлэх гээд бүхий л арга хэрэглэж санал асуулгыг зохион байгуулсан. Ийм л учраас энэ бүхнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхээр 30 мянган хүн санал нэгдэн гудамжинд гарсан нь энэ гэнэ.
Pulp хамтлагийн ахлагч Жарвис Кокер маршид оролцогсдод хандан “Та бүхэн газар зүйг эсэргүүцэж чадах уу. Британи гэдэг бол Европ. Та нар яаж Европын холбооноос гарч чадаж байна аа” гэж Европын газрын зурагны өмнө зогсч байгаад хэлж байгаагаа дүрс бичлэг болгон илгээжээ.
Британийг Европын холбооноос гарахыг эсэргүүцсэн ийм жагсаал хэдэн хоногийн өмнө Лондонд бас болж байсан юм.

0 Сэтгэгдэл