Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британийн санал асуулгын дараа Дэлхийн баяцуул 127 тэрбум доллараа алдлаа


Их Британи улсад болсон бүх нийтийн санал асуулгаар тус улс  Европын холбооноос гарахаар шийдвэрлэсний дараа манай дэлхийн хамгийн баян 400 хүн 127,4 тэрбум доллараа алдсан байна.

Баасан гарагт  дэлхийн олонхи хөрөнгийн биржид уналт ажиглагдсан нь эднийг ийм алдагдалд хүрэхэд нөлөөлжээ.
Европын баян бизнесмэн Амансио Ортега гэхэд л нэг өдөрт зургаан тэрбумыг алдсан бол Билл Гейтс 2,4 тэрбум долларын алдагдалд орсон байна.

Баасан гарагийн өглөө бүх нийтийн санал асуулгын дүнг зарласны дараа дэлхийн тэргүүлэх биржүүдэд  британийн фунт стерлингийн ханш 1985 оноос хойш хамгийн ихээр унасан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан