Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их Британийг Европын холбооноос гарахад Шотланд садаа болж магадгүй


Их Британи улсыг Европын холбооны гишүүнчлэлээс гарахад Шотландын засаг захиргаа хориг тавьж магадгүй гэж Шотландын засгийн газрын тэргүүн Никола Стержен Би-би-си агентлагт ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.
Их Британид пүрэв гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар санал өгсөн нийт иргэдийн 51,9 хувь нь Европын холбооноос гарах нь зүйтэй гэсэн санал өгсөн юм. Харин Шотландын иргэдийн 38 хувь нь британичуудтай санал нэг байсан бол 62 хувь нь Их Британи Европын холбооноос гарах хэрэггүй гэсэн санал өгсөн юм.

Стержен хатагтай Британийн засгийн газар Европын холбооноос гарах уу гэж Шотлондын засгийн газраас асуувал “тэгье” гэж болох юм, харин шотландын парламентаас ингэж асуувал хууль тогтоогчид ийм зөвшөөрөл өгөхгүй гэжээ. Тэрээр түүний тэргүүлдэг нам парламентын 129 суудлын 63-ыг нь авсан гэдгийг бас сануулсан байна.

Шотландын ерөнхий сайд Стержен бас одоо үйл явдал цаашид хэрхэн өрнөх юм, Шотландчууд хэнтэй, Британийн юм уу, Лондонгийн хуу, эсвэл Брюссельтэй яриа хэлэлцээ хийх юм уу гэж асуугаад  Европын холбоотой хийх яриа хэлэлцээрээ ойрын үед эхлүүлнэ гэсэн байна.

Харин шотланпдын консерваторуудын тэргүүнэ Рут Дэвидсон болохоор Эдинбургийн парламентад Британийг Европын холбооноос гаргах шийдвэрийг болколж эсэргүүцэх бүрэн эрх байхгүй гэсэн байна.
2014 онд Шотландад Их Британийн бүрэлдхүүнээс гарах эсэх талаар бүх нийтийн санал асуулга болж ард иргэдийн 55 хувь нь Их британийн бүрэлдхүүнд хэвээр үлдэнэ  гэсэн санал өгч байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан