Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Стамбулын нисэх буудлын дэлбэрэлтийн эргэн тойронд
Туркийн Стамбул хотын олон улсын Ататюрка нисэх буудалд болсон цуврал дэлбэрэлтийн улмаас 50 орчим хүн амь үрэгдэж 106 хүн шархадлаа гэж туркийн өндөр албаны хүний эх сурвалжаас авсан мэдээллээ Ассошиэйтед Пресс агентлаг дамжууллаа. Харин Туркийн Хуульзүйн сайд болохоор халдлагын үеэр 31 хүн амь алдаж 147 хүн шархадсан гэсэн тоо хэлжээ.
Мягмар гарагийн орой нисэх буудлын орох, гарах хаалга, авто машины зогсоолд гурван ч удаа дэлбэрэлт болж хоёр ч алан хядагч гранат шиджээ. Эрх баригчдын мэдээлснээр бол нисэх буудалд болсон энэ халдлагад дөрвөөс доошгүй хүн оролцсон гэжээ.
Олон арван хүний аминд хүрсэн энэ аймшигт хэргийг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн үйлдсэн байж болохыг Туркийн эрх баригчид үгүйсгэхгүй байна.
Харин тус улсасд хориглосон Курдын ажилчны намынхан энэ халдлагад ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдээд амжжээ. “Бид туркийн цэргийнхэн, тусгай хүчнийхэнтэй ууланд, тэдний ажиллагаа явуулж байгаа гаарт л дайтахаас биш нисэх буудал, өөр бусад энгийн байгууламж, объектуудад дэлбэрэлт үйлдэхгүй. Тэгээд ч бид “Лалын улс”-ынхан шиг хэзээ ч амиа золиослогч, алан хядагч ашигладаггүй” гэж Курдын босогчдын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Одоогоор алан хядагч, хэт даврагч нэг ч бүлэглэл энэ аймшигт хэргийн хариуцлагыг хүлээгээгүй байгаа юм.
Нисэх буудлын ажилтан
Яг дэлбэрэлт болох үеэр олон улсны терминалд байсан Стамбулын нисэх буудлын ажилтан энэ хэргийн талаар ингэж ярьжээ. “Эхлээд нисэх буудал руу орох хаалганы тэнд буун дуу хадаад, зорчигчдыг шалгадаг рентген төхөөргийн тэнд гар бөмбөг дэлбэрсэн. Үүний дараа дайрч ирсэн гурван хүний нэг нь өөрийгөө дэлбэлсэн, нөгөө нь CIP Lounge-ийн дэргэд бөмбөгөө дэлбэлсэн” гэж тэр ярьсан байна.
“Дотор ч, гадаа ч хаа сайгүй л алагдаж шархадсан хүмүүс. Хөөрөх, буух бүх нислэгийг өөрчилж нисэх будлын орох гарах хаалгуудыг хаагаад байна. Би уг нь яг дэлбэрэлт болсон тэр газар байж байгаад үйлчилгээний ажилтнуудын өрөө рүү явсан юм. Намайг явсны дараахан ердөө нэг хоёр минут болоод л дэлбэрэлт болсон” гэж тэр ярьжээ.
Дэлбэрэлтийн үеэр түүний очсон тэр өрөөний шилэн хана хагаран олон ажилтан шилний хэлтэрхийд шархдан зарим нь ухаан алдсан гэнэ. Тэгээд өрөө тасалгаануудад байгаа хүмүүсийг бүгдийг нь гарахыг хориглосон болохоор нисэх будлын дотор яг хаана юу болоод байгаа тухай мэдээлэл авч чадахгүй байсан гэж нисэх буудлын ажилтан ярьжээ.
Рига-Стамбулын зорчигч эмэгтэй
Аймшигт халдлага болохоос ердөө 15 минутын өмнө Ригагаас Ататюркийн нисэх буудалд газардсан зорчигч Татьяна гэгч эмэгтэй энэ халдлагын тухайд “Бидний онгоцноос буугаад автобусанд сууж терминал руу ойртож байтал дэлбэрэлтийн чимээ сонсогдсон. Эхлээд бид аянга дуугарав уудаа гэж бодсон ч удалгүй энэ бол дэлбэрэлт юм байна гэж ойлгосон. Тэгээд л байшин барилга нурж, алагдаж шархадсан хүмүүс шалаар нэг хэвтэж байхыг харсан. Бид ч сандралдаж, хаачихаа мэдэхгүй байлаа. Дээр нь автобусанд англи, оросоор ярьдаг хүн байхгүй басйан болохоор юу болоод байгаа талаар юу ч мэдэхгүй л байсан. Би уг нь Стамбулд зүгээр л онгоц сэлгэх байсан юм, гэхдээ одоо цаашид юу болохыг мэдэх юм алга” гэж ярьжээ. Түүнийхээр бол өөрийн нь явсан автобусанд байсан зорчигчдоос алагдаж, шархадсан хүн байхгүй гэнэ.
Эхлээд эмх замбараагүй гал нээсэн
Дэлбэрэлт болохын өмнө алан хядагчдын нэг нь эмх замбараагүй гал нээсэн гэж нисэх буудалд байж аймшигт явдлыг нүдээр үзсэн Өмнөд Африкийн жуулчин Пол Роос хэвлэлийнхэнд ярьжээ.
“Биднийг яг нисэх буудлын олон улсын терминалд орж ирэх үед нэгэн эрэгтэй эмх замбараагүй галлаж эхэлсэн. Хар хувцастай, нүүрэндээ багтай тэр зүгээр л бидний өмнө орж очсон хүмүүс рүү ёстой харагдсан бүхэн рүүгээ галлаж байсан. Би түүнээс 50 орчим метрийн зайд л байсан” гэж Роос Рейтер агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Тэр цааш нь “Бид баганын ард нуугдсан, гэхдээ би босоод түүн рүү харсан юм. Дараахан нь хоёр ч удаа дэлбэрэх чимээ сонсогдоход тэр буудахаа больж нуугдсан. Энэ үеэр гурав дахь дэлбэрэлтийн чимээ дуулдсан” гэж Роос ярьжээ.
Олон нийтийн сүлжээгээр
Интернет хэрэглэгчид олон нийтийн сүлжээгээр Стамбулын нисэх буудалд халдлага үйлдсэн зургадугаар сарын 29-ний өдөр нь алан хядагч “лалын улс” бүлэглэл 2014 оны яг энэ өдөр өөрсдийнхөө эзэлсэн 90 хавтгай дөрвөлжин км газар нутагт “Халифат” улсаа тунхаглаж өөрийн хууль, эрх баригч засаглалаа байгуулсан өдөр гэж сануулан бичиж байна.
“Стамбулд болсон халдлага нь “Лалын улс” өөрсдийн “Халифат”-аа тунхагласны ойн баярт барьж байгаа бэлэг юм биш үү” гэж АНУ-ын Тэнисийн цэргийн хүчний офицеруудын мэргэжил дээшлүүлэх сургуулийн профессор Томас Жонсон бичжээ.
“The Washington Post” сонины Багдад дахь товчооны ажилтан Лавдэй Моррис бас “Нисэх буудалд үйлдсэн энэ халдлага, дэлбэрэлт нь лалынхан өөрийн халифатаа байгуулсны хоёр жилийн ойтой тохиож байна” гээд тэдний “халифат”-аа тунхагласан цагаас хэдхэн цагийн өмнө энэ дэлбэрэлт болсон гэж тэр онцолжээ.
Зураг: Рами гэгч өөрийн твиттертээ “Газар хэвтээ энэ АК-47 буу алан хядагчдын нэгнийх нь байх” гэж бичжээ.
Клинтон: Терроризмын эсрэг хүчээ нэгтгэх хэрэгтэй
Терроризм, алан хядлагатай тэмцэхийн тулд АНУ, Европ болон Ойрхи Дорнод дахь холбоотнуудтайгаа ажлаа уялдуулж, хүчээ нэгтгэх ёстой гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр нам доторхи сунгаанд оролцож байгаа, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон үзэж байна.
“Стамбулд болсон халдлага нь бидний дэлхий даяарх хэт даврагч жихадын үзэл, терроризмтой тэмцэх, тэднийг ялахад шийдвэртэй тэмцэх шаардлагатайг харууллаа. Бид энэ аюултай тэмцэхийн тулд Ойрхи Дорнод, Европт байгаа өөрийн холбоотнуудтайгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой. Энэ хамтын ажиллагаа бол эх орноо хамгаалах, манай орны аюулгүй байдлыг хангахад зайлшгүй чухал” гэж Клинтон мэдэгдсэн байна. Тэрээр энэ халдлага нь Туркийн эсрэг төдийгүй АНУ-ын холбоотон, НАТО-гийн эсрэг чиглэсэн халдлага гэсэн байна.
Нисэх буудал ажлаа сэргээсэн байна
Туркийн Стамбул хотын Ататюркийн олон улсын нисэх буудал лхагва гарагийн өглөөгүүр ажлаа сэргээж онгоц хүлээн авч, хөөргөж хээллээ гэж Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгдсэнийг Daily Sabah хэвлэл дамжуулсан байна.

0 Сэтгэгдэл